Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Чононд бариулсан малын нөхөн төлбөрийг нэмэхийг шаардлаа

Францын фермерүүд Парис хотын төв хэсэг, Эйфелийн цамхаг руу 200 гаруй хонь туун авчирч эрх баригчдын явуулж байгаа байгаль орчныг хамгаалах бодлогыг эсэргүүцжээ.

Францын фермерүүд тэдний амжиргааны гол эх үүсвэр болсон мал руу чоно дайрах тохиолдол эрс нэмэгдсэн тулц цөөлөх арга хэмжээ авах, төрөөс өгдөг чононд бариулсан малын нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардав.

Харин Францын Засгийн газар чоныг гэрийн амьтад руу дайрахаас сэргийлэх арга хэмжээ ба нөхөн төлбөр байвал зохих түвшиндээ байгаа гэж мэдэгдэв.

2013 онд Францад чонын дайралтад 6800 гаруй үхэр,хонь өртсөн нь 2009 оныхоос даруй хоёр дахин нэмэгдсэн тоо аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар чононууд франц фермерүүдийн 6500 гаруй мал руу дайрсан тохиолдол бүртгэгджээ.

Францад бүр 1930-аад онц чоныг бүрэн утсгасан байдаг. Гэхдээ 1990-ээд онд Италийн чононууд Альпын нуруугаар дамжин нутаг сэлгэн ирсний дараанаас чоно ахин үзэгдэх болсон. Одоогоор Францад 300 орчим чоно тоологдсон байдаг бөгөөд бүгд улсын хамгаалтад байдаг. Чоно ийнхүү улсын хямгаалтад байдаг тул фермерийн мал руу дайрсан тохиолдолд төрөөс нөхөн төлбөр өгдөгө аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан