Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хааныг мууллаа гэж сэтгүүлчийг 4,5 жил хорих ялаар шийтгэв


Тайландын нэгэн сайтын редакторыг эзэн хааны нэр хүндийг гутаасан мэдээлэл нийтэлсэн гэж Цэргийн шүүхээс 4,5 жил хорих ял оноожээ. Шүүгчид анхандаа редакторт есөн жил хорих ял оноох гэж байсан ч буруугаа хүлээснийг нь авч үзээд ялын хугацааг хоёр дахин багасгасан нь энэ гэнэ.
 
Шийтгэл авсан Рунгвонг гэгч нь одоо хаагдан ажиллахгүй байгаа "Thai E-News" сайтад редактороор ажилладаг байж. Энэ сайт дээр таван жилийн өмнө зүүний үзэлтэн, олон нийтийн болон улс төрийн идэвхтэн  Тайланд ба Британийн давхар харьяат Тчи Унгпакорны бичсэн нийтлэлийг гаргаснаар хэрэг эхэлж. Гэтэл нийтлэл гарсан даруйд бичсэн хүн нь хэрэгт татагдахаас болгоомжлон Британи руу зугатсан тул хамаг бурууг нийтлэлийг гаргасан редакторт тожээ.

Тайландын эрүүгийн хуулинд эзэн хааны нэр хүндийг гутаан доромжлох гэсэн зүйл ангитай. Дэлхийн олон оронд үүнтэй төстэй хууль байдаг ч Тайландын хууль хамгийн хатуу. Хуулийн энэ зүйл ангийн дагуу хааны нэр, хөрөг гэх мэт зүйлсэд хүндэтгэлгүй хандсан, доромжилсон, хаант засгийн эсрэг утгатай зүйл бичсэн хүнд 3-15 жил хүртэл хорих ял оноодог. Энэ зүйл ангийг маш өргөн утгаар ашигладаг. Жишээлэхэд, тайландын мөнгөн тэмдэгт дээр хааны хөрөг байдаг. Иймд хүн мөнгөн тэмдэгтийг газар шидсэн, дээр нь санамсаргүй гишгэсэн байхад л энэ зүйл ангиар шийтгэл хүлээдэг.

Энэ хэргээс өмнө 2013 онд "Таксины дуу хоолой" сэтгүүлийн Ерөнхий редактор Сомьот Пруксакасемсукт 10 жил хорих ял оноосон нь олон улсын зүгээс эрс шүүмжлэл хүлээсэн юм. Сэтгүүлийн редактор нь хаан, хатан хаан, угсаа залгамжилсан хунтайж нарын нэр хүндийг доромжлох гэсэн зүйл ангийг Эрүүгийн хуулиас хасах хөдөлгөөн өрнүүлэн гарын үсэг цуглуулж эхэлсний дараа баривчлан шүүж ийм хатуу ял оноосон юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан