Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Фергюсонд дэгдсэн үймээнийг намжаахад нэмэлт хүч илгээнэ

Америкийн тангарагтаны шүүх Миссури мужийн Фергюсон хотод хар арьст залууг буудан амийг нь хөнөөсөн цагдаад ял хүлээлгэхээс татгалзах шийдвэр гаргасан. Үүний дараагаар тус хотод үймээн дэгдсэн. эрх баригчид иймэрхүү зүйл болж магадгүй гэж тооцон шүүхийн шийдвэр гарахаас өмнө мужийн хэмжээнд онц байдал зарлаж, үндэсний гварди буюу манайхаар бол дотоодын цэргийг бэлэн байдалд оруулаад байсан юм. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд хүргэсэн даруйд эсэргүүцлийн жагсаал эхэлж, жагсаалаар далимдуулан ашиг хонжоо хайгчид дэлгүүр мухлаг шатааж, тонож эхэлсэн байна. Одоогоор 20 гаруй дэлгүүрийг дээрэмдэн шатаасан тухай мэдээ ирээд байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг утаа цацаж, 80 орчим хүнийг баривчилжээ. Мужийн амбан захирагч нь хотын тайван байдлыг сахин хамгаалахд тусламж болгон үндэсний гвардийн нэмэл хүч явуулна гэсэн бөгөөд ингэснээр хотод байгаа цэргийн албан хаагчдын тоо 2000-д хүрнэ гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эсэргүүцлийн жагсаалын үеэр дээрэм тонуул болсон эрс шүүмжлээд, гэмт этгээдүүдийг заавал хариуцлагад татна гэж мэдэгдсэн байна.

Энэ зуур хэргийн эзэн цагдаа нь хар арьст залууг буудаж аминд хүрсэндээ сэтгэл зүрх нь шаналахгүй байна гэж мэдэгдлээ. Тэрээр хар арьст залуутай ноцолдох үед бууг нь булаан авахыг завдах үед аргагүйн эрхэнд өрсөн гох дарсан, ахиад хэрэв ийм тохиолдол гарвал бас л тийм арга хэмжээ авах байсан гэж мэдэгджээ. Иймэрхүү мэдэгдэл хар арьстнуудын уур хилэнг намжаах нөлөө үзүүлэх нь юу л бол.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан