Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Украины депутатыг ОХУ-д саатууллаа
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Украины Одесс мужийн зөвлөлийн депутат Николай Карпенког өөрийн улсаас Орост хууль бусаар мах оруулах хэрэг зохион байгуулсан хэрэгт буруутган саатууллаа гэж  Крым, Севастополийн Холбооны аюулгүйн албаны хэвлэлийн алба даваа гарагт мэдээллээ.
Карпенког энэ сарын 21-ний өдөр Москвагийн “Домодедова” нисэх буудлаас саатуулжээ.
Холбооны аюулгүйн албаныхан  энэ сарын 18-нд явуулсан тусгай ажиллагааныхаа явцад Крымын “Армянск”, “Чонгар” боомтуудаар хэдэн арван сая рублийн үнэ бүхий “гарал үүсэл нь тодорхойгүй” их хэмжээний тахианы мах хууль бусаар орж ирснийг илрүүлсэн байна. Шалгалтаар энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь украины 1978 онд төрсөн иргэн, 2014 оны гуравдугаар сар хүртэл Украины загасны аж ахуйн агентлагийн даргын орлогч байгаад Одесс мужийн зөвлөлийн гишүүн болсон Карпенко Николай Николаевич болохыг тогтоон саатууллаа” гэж мэдээлэлд дурджээ.
Карпенког саатуулан Симферопольд аваачсаны дараа тэрээр Холбооны аюулгүйн албаны ажилтанд 30 мянган долларын авлига өгөхийг санал болгосон байна. Энэ мөнгийг шилжүүлэн өгөх гэж байсан украины бас нэг иргэн Максим Сергеевич Малинскийг бас саатуулжээ.
Энэ хэрэгт нийтдээ 10 гаруй хүн оролцсоныг бүгдийг нь саатуулаад байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан