Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв

НҮБ-аас Хойд Солонгост хүний эрхийг ноцтой зөрчсөн удаа дараагийн үйлдлүүдийг мөрдөн шалгах бодолтой байгаагаа мэдэгдсэний дараа Хойд Солонгос нь энэ мэдэгдлийн хариуд цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв.

Хойд Солонгосын Гадаад хэргийн яам нь АНУ-ыг ийм мөрдлөгө явуулахын тулд НҮБ-д дарамт, шахалт учруулсан гэж буруутгав. Улмаар НҮБ-ын гаргасан мэдэгдэл нь АНУ-ын зүгээс явуулсан том өдөөн хатгалаг болсон гээд ийм нөхцөлд цаашид цөмийн зэвсгийн шинэ туршилт хийхээс татгалзах боломжгүй боллоо гэсэн байна. Мөн Хойд Солонгос нь өөрийн мэдэлд байгаа цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгоно гэдгээ мэдэгдсэн байна.

Хойд Солонгос нь өмнө нв 2006, 2009, 2013 онуудад тус тус цөмийн зэвсгийн туршилт явуулж байсан.

Үүнээс гадна Хойд Солонгос нь тэрс үзэлтнүүдийг олноор хорьдог лагер байдаггүй, зөвхөн баривчлагдсан хүмүүсийг байлгах төвүүдтэй гэж албан ёсоор тайлбарласан.

НҮБ нь Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчилитэй холбоотой хэргийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгөх бодолтой гэдгээ ч мэдэгдсэн. Гэвч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хорио тавих эрхтэй хоёр улс болох БНХАУ, ОХУ нь Хойд Солонгосын хүний эрхийн асуудлыг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг эсэргүүцэх тул ямар ч мөрдөн байцаалт болохгүй гэж шинжээчид үзсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан