Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Дөнгөж арваннэгдүгээр сард орсон цас
Дөнгөж арваннэгдүгээр сарын сүүлч болж байхад АНУ-ын зүүн хойд хэсэгт 1,5 метр, зарим газар бүр 1,9 метр хунгар тогтоосон их цас орж, байгаль эхийн гэнэтийн шалгуурт америкчууд барьц алдав. Хэтэрхий их орсон цас долоон хүний аминд хүрч, хэдэн мянган хүн гэртээ, хэдэн зуун хүн гадаа зам дээр машиндаа боогджээ. Хаа сайгүй зам боогдсоноос түргэн тусламж авч чадахгүй нас барах тохиолдол цаашид ч гарч магадгүй хэмээн албаныхан анхааруулж байна. Одоо АНУ-ын 50 муж, тэр дундаа Флорида, Хавайд хүртэл хасах хэмд ортлоо цочир хүйтрээд байна.  Их цас, түүнийг дагасан цасан шуурга замыг мөстүүлж орхисон учир Нью-Йорк мужийн зам дээр 100 гаруй машин гацаанд орчихоод тусламж ирэхийг хэдэн цагаар хүлээжээ.

Гэнэтийн их цас оршин суугчдыг гэрийнхээ хаалгыг ч онгойлгох аргагүй болгоод байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байгаа энэ үед цас цэвэрлэгч машин техникийн туслалцаа хамгийн хэрэгтэй болжээ. Нью-Йорк мужийн захирагч үндэсний хамгаалалтын албаны цэргүүдийг цас цэвэрлэж, оршин суугчдыг “хорионоос” гарахад туслуулж байна.
Рекорд тогтоож буй энэ их цасаар “дэлхийн жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг байгаль эх бидэнд санууллаа” хэмээн Нью-Йорк мужийн захирагч мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан