Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Монгол Казахстан хоёр үнэхээр хэрэггүй юм байна
"CNPC" компани Оросоос шатдаг хий авах болохоор дамжуулах хоолойг нь хагуур тавих вэ гэдэг асуудал саяхныг хүртэл та бидэнд үнэхээр сонирхолтой байв. Харин сая Хятадын компанийн төлөөлөгчийн хийсэн мэдэгдлээс хойш огт сонирхолгүй болж хувирлаа. Учир нь, манай улс бас Казахстан хоёрт энэ хоолой огт хамаагүй болж таарсан. Сайт энэ тухай мэдээлэл гаргаж байсныг уншигч та лав сонирхоо биз.
Хэний нутаг дээгүүр яаж хоолой тавих вэ гэхээр манай улс, Казахстан хоёр хэрэггүй ч юм шиг хэрэгтэй ч юм шиг байсан. Гэвч хэн хэндээ онц хайртай хоёр улс хоёул хэрэггүй болсон байна. Хятад нь Оросоос шатдаг хий, газрын тос авах олон мянган км үргэлжилсэн хоолой байгуулахдаа гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулах сонирхол огт үгүй гээд, үүн дээр хоёр тал тохиролцсон бололтой юм. Ийм шийдвэр гаргахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь Украин гэнэ.
Украин Оросын шатдаг хийг Баруун Европ хүрэх замд байгаа гол улсын хувьд ямаршуу ээдрээ үүсгээд, түүнээс болж юу болоод байгааг та бид бэлхэнээ хараад сууж байна. Тэр тусам дараагийн дөрвөн жил сонгуулиар манай эрх баригчид гэв гэнэт хоолой тавих хэрэггүй гэсэн шийдвэр гаргаад гүрийгээд суучихаж магадгүй улсууд гэнэ.

0 Сэтгэгдэл