Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Ким Чен Ун Орост айлчилж магадгүй
ОХУ-д айлчилж байгаа БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчооны тэргүүлэгч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Чхве Рён Хэг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзжээ.
Чхве Рён Хэ оросын ерөнхийлөгчид  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны илгээлтийг гардуулсан байна.

Илгээлтийн хэмжээ нь ер бусын байгаагаас үзэхэд Умард Солонгосын удирдагч Москвад айлчлах гэж байгаа, түүний бэлтгэлтэй холбоотой асуудлууд байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
АНУ болон НАТО-гийн орнууд жижигхэн БНАСАУ, том ОХУ-д үзүүлж байгаа дарамт нь энэ хоёр орныг барууны болон олон улсын байгууллагын дарангуйллын эсрэг хамтран ажиллахад хүргэж байгаа юм.

Үүний зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж хөгжин саяхан хоёр улс гадаад худалдаандаа  рублийг төлбөрийн хэрэгсэл болгож байхаар тохироод байгаа. Мөн Транссолонгосын төмөр зам байгуулж транссибирийн замтай холбох, оросоос хийн хоолой тавих гээд том том төслүүд хамтран хийхээр ярьж байгаа юм.

Хэрэв Умардын удирдагч Ким Чен Ун ОХУ-д айлчилбал Крымыг Орост нэгтгэсэн асуудал ярианы гол сэдэв болж мэдэх юм. Энэ талаар Пхеньян хэдийнээ санаагаа илэрхийлээд байгаа.

ОХУ-д суугаа БНАСАУ-ын Элчин сайд Ким Ен Же өнгөрсөн гуравдугаар сард Киевт болсон төрийн эргэлт, Крымд болсон бүх нийтийн санал асуулгын талаар “Украинд болж байгаа сүүлийн үеийн түгшүүрт үйл явдал нь АНУ болон Барууны орнуудын эртнээс бэлтгэсэн ажиллагаа юм. Энэ нь тусгаар тогтносон улс, ард түмнийг хэрхэн бусниулж болдгийг харуулж байна” гэсэн юм.

Харин тавдугаар сард “Завтра” сонины ерөнхий редактор Александр Прохановыг умард Солонгосын нийслэлд зочлох үеэр БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдйин дарга Ким Ен Нам “Крым орост нэгдсэн нь шударга хэрэг гэж бид үзэж байна. Крымд орос хүмүүс амьдардаг. Бүх орос хүмүүс хамт л амьдрах ёстой. Орос улсыг бэхжүүлэхийн төлөө Ерөнхийлөгч Путины явуулж байгаа бодлогыг бид дэмжиж байна. Америкийн империализмын эсрэг хийж байгаа тэмцэлдээ амжилт олохыг хүсч байна” гэж мэдэгдэж байсан юм хэмээн http://www.apn-spb.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан