Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2015 онд Торгоны зам аяллыг Хятад дэмжинэ

Хятад улс 2015 онд Торгоны зам дагуух улс орнуудын аяллыг дэмжинэ гэсэн шийдвэрийг Хятадын үндэсний аялал, жуулчлалын захиргаа /ХҮАЖЗ/ гаргажээ.

Торгоны замын эдийн засгийн бүслүүр болон дэд бүтцийн хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийг сайжруулахаар Хятадын гаргасан “21 дүгээр зууны далайн Торгоны зам” санаачилгын хүрээнд ийм шийдвэр гаргалаа гэж Хятадын олон улсын аялал жуулчлалын яармагийн үеэр ХҮАЖЗ-ны дэд захирал Ду Зян мэдэгдсэн байна.

Ирэх жил, Хятад дахь аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааны байгууллагууд Торгоны замын тухай ойлголт бүхий аяллын бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулна гэж тэрбээр мэдэгдэв.

Хятадын Төрийн зөвлөл аялал, жуулчлалыг дэмжих удирдамжаа наймдугаар сард гаргасан. Энэ удирдамж нь Төв, Өмнөд, Зүүн-Өмнөд Азийн орнуудтай харилцан солилцоо болон хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Хятадын олон улсын аялал жуулчлалын яармаг нь Азийн мэргэжлийн хамгийн том аялал жуулчлалын яармаг бөгөөд баасан гарагаас ням гарагийн хооронд Шанхай хотод гарчээ. 106 үндэстэн уг яармагт оролцохоор уригдсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан