Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Наполеоны малгайг 1,9 сая еврогоор худалдлаа
Францын эзэн хаан асан Наполеон Бонапартын гурвалжин малгайг Францын Фонтенбло хотын дуудлага худалдааны Osenat танхимд  болсон худалдаанд 400 мянган еврогоор эхлэн дуудсан ч  нэг сая 884 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ. Дуудлага худалдааны танхимын хүмүүсийн хэлснээр бол малгайг Өмнөд Солонгосын нэг цуглуулагч авсан гэнэ.
Наполеоны нийт 19 малгай өнөө хүртэл хадгалагдаж ирсний ихэнх нь францын музейнүүдэд байдаг бол хааны 1800 онд Маренгогийн дэргэд болсон байлдааны дараа хийлгэсэн энэ малгайг эзэн хааны морины жүчээний малын эмч Жозеф Жеро хадгалж үлдсэн нь сүүлийн жилүүдэд Монакогийн хаан Альберт II- Луи II-ын цуглуулгад байжээ.

Наполеон Бонапарт амьдралынхаа туршид нийт 190 ийм малгай өмссөнөө эхлээд Парисын малгайн мастер Попартад захиалдаг байсан бол дараа нь нийслэлийн малгайчин Манегелд захиалан хийлгэдэг болсон гэнэ.
Түүхчдийн үзэж байгаагаар эзэн хааны өлгүүрт байнга 12 малгай байдаг түүнийгээ гурван жил тутам сольдог байсан гэнэ. Наполеон 56 размерийн малгай өмсдөг байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан