Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Зимбабвегийн “тэргүүн дэлгүүр хэсэгч” Ерөнхийлөгч болох хүсэлтэй юу
Зимбабвегийн ард түмэн тэргүүн хатагтайгаа “Gucci Грэйс” нэг бол “тэргүүн дэлгүүр хэсэгч” хэмээн хочилдог. Өлсгөлөн гуйланчлалаас болж хүн ам нь туйлдан ядарч байхад тэрээр Итали, Францаар зугаалж, хамгийн үнэтэй загварын брэндийн дэлгүүрээр хэсч явдаг учраас ийн нэрлэдэг хэрэг. Зимбабвег өнөөгийн ядуурал сүйрэлд хүргэсэн гол буруутан нь түүний нөхөр, Ерөнхийлөгч Роберт Мугабе боловч Зимбабвегийн ард түмэн сүүлийн жилүүдэд нэг зүйл ойлгож эхэлсэн нь түүний хажууд Р.Мугабегаас ч аюултай дарангуйлагч бэлтгэгдэж байж магадгүй гэсэн айдас юм.

Өөрийгөө тойрон хүрээлэгчдийнхээ хувьд “Амай” буюу “ээж” нь хэмээн нэрлэх дуртай Грэйс Мугабе улс төрийн карьер, Ерөнхийлөгчийн суудлын тухай үе үе дурсах болсон байна. 90 гарсан нөхрөө дахин дахин сонгуульд орж, Ерөнхийлөгч хэвээр үлдэхийг ятгадаг хэмээн зимбабвечуудын харддаг Грэйс Мугабе нисдэг тэрэг хөлөглөн улс даяар аялж, олон хүн хамарсан улс төрийн уулзалт цуглаан хийдэг болжээ. “Би чухам юуны төлөө төрснөө харуулах цаг нь ирсэн” хэмээн битүү үгээр янз бүрийн мэдэгдэл хийх болсон тэрээр нас дээр гарсан нөхрийнхөө дараа суудалд нь суухыг хүсч байгаа бололтой, “Би уг нь улс төрд орохыг хүсээгүй. Гэвч та нар ирж, намайг шахаж шаардаж байгаа учраас би одоо бэлэн болоод байна” гэх мэтээр ярьдаг болжээ. Тэр ч бүү хэл “Зарим хүн намайг Ерөнхийлөгч болохыг санаархаж байна гэжээ. Яагаад болохгүй гэж. Би зимбабве хүн биш гэж үү” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр хоёрхон сар сурсан сургуулиасаа нийгмийн шинжлэх ухааны доктор хамгаалсан гэх бөгөөд улсынх нь сайдууд түүнээс эмэгтэй хүний мэргэн зөвлөгөө хүсч ирдэг болсон хэмээн PR хийдэг болжээ. Энэ мэт мэдэгдэл, уулзалт цуглаан нь 49 настай тэргүүн хатагтайн ирээдүйд Ерөнхийлөгч болох замаа засч буй хэрэг гэж олон нийт үзэж байна. Хэрэв тэр улс төрд орох аваас Роберт Мугабегаас дутахгүй “орчин үеийн дарангуйлагч” гарч ирнэ гэж зимбабвечууд айж байгаа юм. Учир нь, Роберт Мугабегийн гэр бүлийн хэт тансаглал, шударга бус байдлыг өөгшүүлэгч нь чухамдаа тэргүүн хатагтай Грэйс гэж тэд үздэг. Тиймээс “тэргүүн дэлгүүр хэсэгч” нь Ерөнхийлөгч болчихвол түүний хязгааргүй шуналыг гүйцээх гэж улс даяараа бүр их зовох байх гэж санаа зовж байна.
Роберт Мугабегийн анхны эхнэрийг хорт хавдраар өвчилсөн байх үед Ерөнхийлөгчийн нарийн бичгээр ажиллаж байгаад хоёр дахь эхнэр нь болсон Грэйс Мугабе том охиныхоо хуримыг хийхийн тулд улсын сангаас зургаан сая шахам ам.доллар зарцуулсан хэмээн шүүмжлүүлж байсан удаатай. Түргэн ууртайгаараа алдартай Грэйс хатагтай Зимбабвегийн гол орлого болох алмаазны наймааг буруу гараар оруулж, өөртөө ихээхэн ашиг унагадаг гэж олон нийт харддаг. Британийн паппарац зурагчны нүүрийг алмаазан бөгжөөрөө зүсч байсан түүний нэр Зимбабвегийн алмаазыг нууцаар гадаад зах зээлд борлуулдаг бүлэг хүмүүсийн дунд багтдаг хэмээн Викиликс мэдээлж байсан юм.

0 Сэтгэгдэл