Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Монгол Улсаас ч баян
Forbes сэтгүүл дэлхийн алан хядагч бүлэглэлүүдийг хөрөнгийн хэмжээгээр нь жагсаасан байна.

Алан хядагч зэвсэгт бүлэглэлүүдээс хамгийн баян нь Ирак, Сирийн зарим нутгийг хянаж байгаа “Лалын улс” бүлэглэл болжээ. Энэ зэвсэгт бүлэглэлийн жилийн орлого нь 2,0 тэрбум ам.доллар болж байна. Үүгээрээ энэ бүлэглэл хамгийн баян төдийгүй жилд хамгийн их орлого олдог гэдгээрэээ тэргүүлж байгаа юм. АНУ-ын Сангийн яамны тооцоогоор “Лалын улс” бүлэглэл Сири, Иракын нутагт эзэлж авсан нефтийн орд газруудаасаа өдөрт сая  доллар олдог байна.

Хоёрдугаар байрт жилд нэг тэрбум ам.долларын орлоготой палестины ХАМАС бүлэглэл орж байна.

Гуравдугаарт Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин гэдэг байгууллага жилийн 600 сая долларын орлогоороо оржээ.

Дөрөвдүгээр байрт ливаны шит урсгалын “Хизбалла” бүлэглэл жилд 500 саяын орлоготой гэнэ.

Айргийн тавд лалын афганистаны “Талибан” хөдөлгөөн орсон нь жилдээ 400 орчим сая долларын орлоготой ажилладаг гэнэ.

Алдарт “Аль-Кайда” түүний холбоотон зэвсэгт бүлэглэл жилийн орлогоороо зургадугаарт жагсч 150 орчим сая доллар олдог гэжээ.

Пакистанд байрладаг “Лашкар-и-Тайба” бүлэглэл сомалийн “Аш-Шабаб” тус бүр 100 сая,Ирландын  бүгд найрамдахчуудын арми 50 сая, нигерийн “Боко Харам” зэсэгт бүлэглэл 25 саяын орлоготой ажилладаг гэж эхний 10-т орсон байна.
Алан хядагч, зэвсэгт бүлэглэлүүд хар тамхи наймаалах, дээрэм, эзэлсэн орд газрын түүхий эдийн наймаа, зарим үед дэмждэг улс орнуудаас санхүүгийн дэмжлэг авах зэргээр санхүүждэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан