Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Украинд 13 настай хүү, дүүгээ дэлбэрэлтээс халхлаад амь алджээ
Украины зүүн нутаг Луганскт болж байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр 13 настай жаал хүү дүү охиныгоо дэлбэрэлтээс халхлаад өөрөө амиа алдасн байна.

“Комсолмольскя правда” сонинд бичсэнээр хоёр сарын өмнө Кирилл Сидорюк хүү өглөөгүүр ээж Оксана Буракова, 9 настай охин дүү Таня хоёртойгоо зах руу явжээ. Тэндээс уурхайчдын өдөрт зориулан хүн бүрийн хоёр ширхэг талх хуваарилан өгч байсныг аваад гэрээдээ явж байтал нь их буугаар буудаж эхэлсэн байна. Тэд ч сум тусч байгаа газраас өөр замаар явах гэж байтал их бууны сум дэргэд нь туссан гэнэ.
 Бараг дэргэд туссан сумын дэлбэрэлтээс ээж нь  ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэтэл хүү нь дүүгийнхээ дээрээс дараад уначихсан биед нь сум тэсан амь алдсан байжээ.
  
                     Дүү охиноо авраад амиа алдсан Кирилл Сидорюк хүү

Охины биед сумны хэлтэрхий туссан байсан ч гайгүй, харин Оксана өөрөө хөлдөө шархадсан байна.  
“Хүү маань дүүгийнхээ дээрээс дарж, дэлбэрэлтийг халхлаагүй бол охин маань ч бас нас барах байсан” гэж Оксана Буракова хэлснийг хэвлэлүүд иш татжээ.

                                Кирилл хүүгийн дүү Таня
0 Сэтгэгдэл
Fuck WAR NON WAR
Дайн хэнд ч хэрэггүй.
Ер нь Оросуудад хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах сэтгэл цусанд нь байдаг бололтой. Манай эрчүүд үлгэр аваасай. Автобусанд ч сандал тавьж өгөх чадваргүй одоогийн залуус бараг дүүгээ урдаа бариад амь гарах биз
Хөөрхий дөө, ямар аймаар юм бэ
Хөөрхий хөөрхий. Дайн гэж ийм л байгаа юмдаа.
Хүүхдээсээ авахуулаад Орос хүний хүмүүжил, чанар нь ийм л байдаг юм.
Дайн дажингүй тайван амьдраасай...
Хамгийн их уншсан