НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“ХАЙРЫН ГАР” хүүхдийн элч сэтгүүлч шалгаруулах уралдаан зарлалаа

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Хайрын гар” хүүхдийн элч-сэтгүүлч шалгаруулах уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах мөн урьдчилан сэргийлэх зан үйлийг сэдэлжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Уралдаанд телевиз, өдөр тутмын сонины сэтгүүлчид оролцох боломжтой бөгөөд бүтээл нь баримтат кино, зохиомжит нэвтрүүлэг, цэнгээнт нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, ярилцлага нь хүчирхийллийг харуулахдаа бус, хүчирхийллийг эсэргүүцсэн, эсвэл хүчирхийллээс гарах гарцуудыг заан харуулсан, эерэг аргыг сурталчилсан, хүчирхийллэс татгалзсан, хүчирхийлэлгүй байх боломжуудыг үзүүлсэн, сургамжит хэлбэрээр илэрхийлэгдсэн байна.
Уралдаанд ирүүлэх бүтээл дараахь шаардлагыг хангасан байх ёстой.
Сэдвийн агуулгад нийцсэн байх.
Уралдаан зарлагдсан хугацаанд хийгдсэн шинэ бүтээл байх.
Олон нийтийн хүртээл болгосон байх /нийтлэл бол хэвлэгдэх он, сар, өдрийг урьдчилан мэдэгдэх, хэвлэгдсэн дугаарыг авч ирэх. Телевизийн бүтээл бол олон нийтэд гарах өдөр, цаг, сувгыг урьдчилан мэдэгдэх, хуулж баримтжуулан авч ирэх/.
Ажлын хаяг, албан тушаал, нэрээ тодорхой бичсэн байх.
Зохион байгуулагчдаас өгөгдсөн логог байршуулсан байх.
DVD болон AV файл байх /хүлээлгэн өгөхдөө шалгуулан өгнө үү/
Оролцогчдын бүтээлийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 109 тоотод хүлээн авч, Шилдэг нэвтрүүлэг /баримтат кино, зохиомжит нэвтрүүлэг, цэнгээнт нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, ярилцлага/, Шилдэг нийтлэл гэсэн төрлөөр шалгаруулна.
Телевиз, Сонин төрөл тус бүрт
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1 000 000 төгрөг/
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /700 000 төгрөг/
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /500 000 төгрөг/ -аар шагнана.
Тэмцээнд оролцогчид www.child.ub.gov.mn хаягаар болон 70112564, 98648204 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл