Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Залуусаа нэгдье чуулга уулзалт Хан-уул дүүрэгт боллоо
Монголын залуучуудын холбоо нь 2013 оныг “Залуусаа оролцъё” уриан дор өрнүүлсэн бол, 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор бүхийл үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Хан-уул дүүргийн залуучуудын холбооноос “Залуусаа нэгдье” уриан дор бодлогын хэлэлцүүлэг чуулга уулзалт зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд Хан-уул дүүргийн ИТХ-дах залуучуудыг дэмжих лобби бүлгийн гишүүд, ИТХ-ын дарга Д.Батбилэг, МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат нар оролцсон бөгөөд, салбар хэлэлцүүлэгт 1. Залуучууд ба хүмүүнлэг үйлс, 2. Залуучууд ба амралт чөлөөт цаг, 3. Залуучууд ба соёл боловсрол, 4. Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт гэсэн 4 чиглэлээр хэлэлцүүлэг хийж салбарт бүрийн манлайлагч залуучууд уригдан ирж илтгэл хэлэлцүүлсэн байна. Хүмүүлэгийн чиглэлд жүжигчин Г.Ундармаа, Халуун сэтгэл ТББ-ын тэргүүн З.Сарантуяа, Соёл боловсролын салбарт Б.Батцэнгэл, Б.Минжүүр, хөдөлмөр эрхлэлт чиглэлд Б.Алтанцэцэг Г.Нагаррагчаа нар хүрэлцэн ирсэн байна.

Мөн үйл ажиллагааны үеэр Хан-уул дүүргийн Залуучуудын Холбооноос дүүргийнхээ харъяа 16 хорооны залуучуудын зөвлөл, дугуйлан, бүсийн залуучуудын 3 зөвлөл, залуу багш, эмч нарын зөвлөлүүдэд салбарын гэрчилгээг гардуулж үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Дэмжигч, Хамтран зохион байгуулагч байгууллагаар дүүргийн ИТХ, ЗДТГ, ИТХ-дах Залуучуудыг дэмжих лобби бүлэг, Залуучууд хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан