Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Го даамчид болон шёоги шатарчид шилдгээ тодрууллаа
Монголын го даамын холбоо, Монголын Шёоги шатрын холбоо, Япон улсын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан Япон улсын Элчин сайдын цомын төлөө Го даамын 11 дүгээр тэмцээн, Шёоги шатрын дөрөвдүгээр тэмцээн Улаанбаатар хотын Япон төвд өнгөрсөн бямба гарагт амжилттай болж шилдгүүдээ тодруулав.

Энэ өдрийн тэмцээнд го даамаар Ц.Сансар түрүүлж, Элчин сайдын цомын эзнээр долоо дахь удаагаа шалгарсан бол шёоги шатраар О. Батбаяр хоёр дахь удаа түрүүлж Элчин сайдын цомыг хүртжээ.

Го даам бол Японы үндэсний даам бөгөөд 1998 оноос Монголд дэлгэрсэн түүхтэй. Харин япончуудын үндэсний шатар болох шёоги нь Монголд 2005 оноос хөгжиж эхэлсэн. Го даамаар Монголын тоглогчдоос сонирхогчдын дөрөвдүгээр дантай даамчин төрөн гараад байна. Жил бүр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Япон Солонгос, Хятад улсад зохион байгуулдаг олон улсын тэмцээнд манай даамчид тогтмол оролцож байгаа юм.

Шёоги шатарчдаас ирэх 12 дугаар сард Японы Шизүока хотноо болох олон улсын тэмцээнд Монголоос Г.Эрдэнэбаатар анх удаа оролцохоор бэлтгэлээ базааж байна.
1 Сэтгэгдэл
Го даам тоглох дүрэм зааврынмном бна уу
Хамгийн их уншсан