НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Сэрэмжлүүлэг
Төв аймгийн нутгийг дайран өнгөрдөг засмал зам дагуу сүүлийн 5 жилийн байдлаар 275 хүн авто ослын улмаас амь насаа алджээ.
Дээрхи гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахад автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нарын хариуцлага, анхаарал болгоомжгүйтэй холбоотой байна.
Иймд Төв аймгийн Прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор жолооч нарт доорхи зүйлийг сэрэмжлүүлж байна.
Жолооч нар аа !
- Хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилла.
- Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, огцом эргэх зэрэг нь осол гарах шалтгаан болдогийг анхаар.
- Таны өмнө замын саад, өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг ямагт санаж замын турш хөдөлгөөний хурдаа тохируулж эгнээгээ барьж анхаарал болгоомжтой яв.
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өвчтэй, ядарсан үедээ замын хөдөлгөөнд бүү оролц.
- Зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглэгээнээс бусад газарт урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхгүй байж дүрмээ баримтал.
- Замд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг заавал шалга.
Зорчигчид оо !
- Таны сууж яваа автомашин техникийн
хувьд бүрэн бус, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүн тээвэрлэсэн, жолооч
нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал цагдаагийн байгууллагад
хандан иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийнхөө болон бусдын аюулгүй
байдал, амь насыг хамгаалъя.
УЕПГ-ын ХМОНХАлба
0 Сэтгэгдэл
























