Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хойд Солонгост хоригдож байсан иргэдээ АНУ эх орондоо авчирлаа
Хойд Солонгост хоригдож байсан Америкийн хоёр иргэн эх орондоо эргэн иржээ. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клаппер Хойд Солонгост очиж хоёр иргэнээ авчирснаар одоо умардад эрх чөлөөгөө хасуулсан америк иргэн үлдээгүй гэнэ. Өчигдөр эх орондоо ирсэн Мэттью Тод Миллер, Кеннет Бэй хоёроос өмнө, Жеффри Фоул хэмээх Америкийн өөр нэг иргэнийг өнгөрсөн сард сулласан билээ. Хоёр иргэн нь эсэн мэнд эх нутагтаа ирсэнд талархаж байгаагаа Ерөнхийлөгч Б.Обама тэмдэглээд энэ амаргүй үүргийг гүйцэтгээд ирсэн Ж.Клапперыг үнэлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Хойд Солонгосын шийдвэрийг талархан хүлээж авснаа мэдэгдсэн бол АНУ-ын албаны хүмүүс энэ явдал Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх байр суурийг өөрчлөхгүй гэж мэдэгджээ.

Кеннет Бэй хоёр жил умардад хоригдсон бол Мэттью Миллер долоон сарын өмнөөс саатуулагдсан. 42 настай Кеннет Бэй 2012 оны арваннэгдүгээр сард Хойд Солонгос-Хятадын эдийн засгийн тусгай бүсээр хил нэвтрэхдээ өөрийгөө аялал жуулчлалын хөтөч мөн Христийн шашныг түгээн дэлгэрүүлэгч хэмээн танилцуулсан байна. Харин Хойд Солонгос түүнийг аялал жуулчлалын бизнесээр дамжуулан бүлэглэл үүсгээд, төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулах гэж байна хэмээн үзээд 2013 оны тавдугаар сард хөдөлмөрийн лагерьт 15 жил хорих ял оноосон юм. Харин 24 настай Миллерийн тухайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас хойш хоригдсон бөгөөд тэрээр жуулчны визээ урж, улс төрийн орогнол олгохыг шаардсан хэмээн Хойд Солонгосын тал мэдээлдэг. Түүнд хөдөлмөрийн лагерьт зургаан жил хоригдох ял оноогоод байсан юм.
Тэднээс өмнө суллагдсан Жеффри Фоулигийн хувьд ариун цэврийн өрөөнд библь орхиж явсан хэргээр өнгөрсөн дөрөвдүгээр сард баригдаад хоёр улсын яриа хэлэлцээрийн дүнд аравдугаар сард АНУ-д эргэн ирсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан