Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Исламын улсын толгойлогчдыг устгахаар байлдааны онгоц илгээжээ
Исламын улс бүлэглэлийн толгойлогчдыг устгахаар АНУ байлдааны онгоцуудаа Иракийн Мосул хот руу илгээжээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон энэ ажиллагааны дүнд Лалын улс бүлэглэлийнхэн олноороо орогнодог Ал Кайм орчимд 15 хүн амь үрэгдэж, 31 хүн шархадсан байна. Гэхдээ амь үрэгдэгсдийн дунд террорист бүлэглэлийн толгойлогчид байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэвлэлүүдээр ISIS-ийн толгойлогч  Абу Бакр аль Багдадыг нас барсан, эсвэл шархадсан байж болзошгүй гэж мэдээлж байгаа ч АНУ-ын армийн албан ёсны мэдэгдэлд үүнийг батлаагүй юм. Армийн мэдэгдэлд “Ирак дахь агаарын довтолгоон Мосулын орчимд цуглараад байсан Лалын улс бүлэглэлийнхнийг чиглэсэн бөгөөд тус бүлэглэлийн 10 гаруй машин техникийг устгасан” гэж дурджээ.
Иракийн хоёр дахь том хот Мосул нь Лалын улс бүлэглэлийнхний хувьд тун чухал газар нутаг юм. Энд тус бүлэглэл хяналтаа тогтоогоод зогсохгүй, гол хангамжаа эндээс бүрдүүлдэг юм.
АНУ тэргүүтэй эвслийн орнууд Иракийн зэвсэгт хүчнийхнийг сургаж дадлагажуулах, Лалын улс бүлэглэлийн эсрэг үр дүнтэй тэмцэхэд нь туслах зорилгоор 1500 цэрэг Ирак руу илгээх болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан