Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Эрдэнэс Таван толгой” компаниас 86 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг хувийн компанид шилжүүлсэн байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн нь маш олон зөрчлийг ил болгоод байгаа юм. Зөвхөн Г.Дэнзэнтэй холбоотой хэдэн тэрбум төгрөгийн баримтуудаас гадна өөр бусад их хэмжээний мөнгөн дүнтэй зөрчил байгааг тогтоожээ. Тухайлбал, 2012-2013 онд “Эрдэнэс Таван толгой” компаниас 86 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг “TTJVCo” компанид шилжүүлсэн байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн хууль бус хувьчлал юм. Яагаад  гэвэл хувьчлалаас гадуур төрийн өмчийг шилжүүлэх болон Засгийн газрын тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ёстой хуулийн заалт бий. Гэтэл дур мэдэн хувийн компанид төрийн өмчийг шилжүүлсэн нь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй болж байгаа юм. Тус “Эрдэнэс Таван толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг юм байна.  
0 Сэтгэгдэл
ХЭГ маш муу ажилласнаас Ерөнхий сайд нь огцроход хүрсэн. Сайханбилэг ЕС болох нь байтугай хариуцлага хүлээх ёстой. Мөн ХЭГ-тай холбоотой хууль бус олон асуудал яригддаг, УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд, улсын төсөв нь шаардлага хангахгүй буцдаг. АН хүнээ зөв сонгохгүй бол байдал өөрчлөгдөхгүй шүү.
setguulchee yumaa sain sudalj bicheecheee!!! namaig 2011-2013 ajillaj baihad naad hun chin bgaagui shdee. Denzen l bsan shdee
nuguu erunhii said bolgoh geed baigaa saihanbileg ni bas tom hulgaich yum bna shdee
засаг бужигнаж бнаа чоно борооноор гэж луйварчид ид самарч бгаам бнадаа монгол минь яаж цаашаа явнадаа
Горьлогчийг сайн ангуучил бохир гэдэг ньүнэн суваг сольж болохгүй?
сайнбилэг юмуу сайханбилэг юмуу
Хамгийн их уншсан