Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
43 оюутан алга болсон хэргээр захирагчийг эхнэртэй нь баривчлав
Мексикийн Игуала хотод 43 оюутан алга болсон хэрэгт тус хотын захирагч Хосе Луйс Абарка болон түүний эхнэр Мариа де лос Анжелес Пинеда нарыг сэжиглэн баривчилжээ. Дэлхий нийтийг цочирдуулсан энэ хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 26-нд гарсны дараахан хотын захирагч эхнэртэйгээ сураггүй алга болсон юм.

Тэднийг баривчлах тушаал өнгөрсөн сарын 22-нд гарсан боловч цагдаагийнхан хайсаар энэ мягмар гарагт л олжээ. Тэднийг олох үед хотын захирагч эхнэртэйгээ хэн нэгний хорионд байгаа мэт байдалтай, тэднийг нэг эмэгтэй нуун далдалж байж.
Хууль хяналтын байгууллага оюутнууд алга болсон явдалд хотын захирагчийн гэр бүл холбоотой төдийгүй, зохион байгуулагчдын нэг гэж үзэж байгаа юм. Учир нь, алга болсон оюутнууд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх гэж байгааг хотын захирагч мэдмэгцээ тэднийг зогсоох үүргийг цагдаагийн даргад өгсөн байна. Харин цагдаагийнхан тэднийг зогсоох гэж оролдохдоо автобусаар явж байсан оюутнууд руу гал нээж, нэгийнх нь амийг хөнөөгөөд үлдсэнийг нь гэмт хэргийн бүлэглэлийнхэнд хүлээлгэн өгсөн гэдэг мэдээлэл байгаа. Хотын захирагч болон өмнө нь цагдаагийн даргаар ажиллаж байсан түүний эхнэр хоёрыг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэсэн хардлага нийтийн дунд байдаг. Энэ хэрэг дээр ч тэд гэмт хэрэгтнүүдтэй хамтарч оюутнуудыг олзолсон гэж хуулийн байгууллага сэжиглэж буй. Гэхдээ оюутан залуусын хувь заяа чухам хаашаа эргэснийг одоо хүртэл олж мэдээгүй байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан