Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Хог хаягдал боловсруулах төсөл дээр Австри улстай хамтарна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Австри улсаас Бээжинд Монгол Улсын хэргийг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирене Гинер Райхл болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөлд тавих шаардлага, өнөөгийн хог хаягдлын менежментийн байдал, цаашид төлөвлөж буй шинэ үйл ажиллагаа, хотын дулаан болон цахилгааныг төв шугаманд оруулахаар төлөвлөж байгаа асуудлаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёроос доошгүй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан. Энэ дагуу Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2000-2500 тн ахуйн хог хаягдлыг хүлээн авч, дарж устгах үйл ажиллагааг өдөр бүр ландфил технологийн дагуу хийж байна. Мөн хуурай хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн лаг, хүнсний, эмнэлгийн, үйлдвэрийн, газрын тосны гаралтай, газар тариалангийн хог хаягдлыг ашиглан өндөр температурын хийжүүлэх технологиор түлш, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж, Австри улстай хамтран ажиллах юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Австри улс бол техник, технологиор тэргүүлдэг орон. Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэрт сайн чанарын техник технологи ашиглах шаардлагатай. Үүнийг дагаад өртөг их өндөртэй. Тийм  учраас Австри улстай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Харин хатагтай Ирене Улаанбаатар хоттой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан