Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
С.Нямдорж: Замын хашлага солих ажилд Баянзүрх дүүргээс санал ч аваагүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Натур” худалдааны төвийн арын замын хашлага солих ажил тухайн хорооны иргэдийн бухимдлыг төрүүлж, төрийн мөнгийг шаардлагагүй ажилд зарцуулж байгаа талаар мэдээлж байсан. Энэ талаар Баянзүрх дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга С.Нямдоржоос тодрууллаа.

-“Натур” худалдааны төвийн арын замын хашлагыг сольж, шинэ­чилсэн. Уг бүтээн байгуу­лалтын ажлыг тухайн хорооны иргэд таашахгүйн дээр явган хүний замыг өмнөхөөс нь дордуулж, явах боломжгүй болголоо гэсэн гомдол байна?
-Манай дүүргийн 6, 18, 25 дугаар хороодын нутаг буюу Дамдинсүрэнгийн гудамжинд хийгдэж байгаа замын хашлага солих ажлыг дүүргээс хийж байгаа дэд бүтцийн ажлын нэг гэж бодож байгаа иргэд олон байх шиг. Солих ямар ч шаардлагагүй замын хашлагыг сольж, явган хүнийг чөлөөтэй ч зорчих боломжгүй болголоо гэсэн гомдол, санал хэд хэдэн удаа ирээд байгаа. Бид хуульд заасан хугацаанд нь иргэдэд хариу тайлбарыг нь өгч ажилладаг. Дамдинсүрэнгийн гудамжны замын хашлагын ажлыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн.

-Тэгэхээр дүүргээс хийж байгаа ажил биш гэж ойлгож байна?
-Тийм, Дамдинсүрэнгийн гудамжны 2400 метр газрын замын хашлага солих ажлыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зам арчлалтын ажлыг хийж байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн.

-Танай дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа бүтээн байгуулалт учраас за­мын хашлага солих аж­лын явцтай танилцсан байх?
-Мэдээж дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа бүтээн байгуулалт учраас манай хэлтсээс тухайн ажлын явцтай танилцсан. Биднийг очиход ажил гүйцэтгэж байгаа компани нь “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ биш байсан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэж байгаа ажилчид нь ямар компанийн захиалгаар тухайн ажлыг хийж байгаагаа ч мэдэхгүй хүмүүс байсан. Цог ах, Мягмарсүрэн хийлгэж байгаа л гэсэн үг сонссон. Энэ хэсгийг бид хийнэ, харин тэр хэсгийг өөр хүмүүс хийнэ гэсэн хариултыг өгсөн. Тиймээс бид Нийслэлийн Авто замын газраас тодруулахад, 2400 метр хашлага солих ажлыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас “Жи Жи Си”, “Алтай роуд” гэсэн хоёр компанитай гэрээлсэн юм билээ. Тухайн компаниуд нь гэрээт ажилтнаар хашлага солих ажлыг гүйцэтгүүлсэн байна лээ.

-Явган хүний зам л гэхэд хуучнаасаа дээрдэх нь бүү хэл улам дордсон байна лээ?
-Замын хашлагыг солих ажилд үнэхээр тааруу дүн тавихаар байгаа. Учир нь явган хүний замыг бүрэн засч янзлаагүй. Замын хашлага явган хүний зам хоёрын дундах зайг нөхөж, бөглөөгүйгээс шороо тоос босч, нарийхан болсон байна лээ.

-Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийг­дэж байгаа бүтээн бай­гуулалтын бүх ажилд танай хэлтэст хамаатай байдаг байх. Энэ ажлыг эхлэхээс нь өмнө та бүхний зүгээс хийх шаардлагагүй ажил гэдэг саналыг өгсөн үү?
-Дүүргээс санал авах нь бүү хэл ийм ажил хийгдэх гэж байна ч гэж мэдэгддэггүй. Тэгсэн мөртлөө хариуцлагыг дүүрэг үүрдэг. Өөрөөр хэлбэл, бидэнд шаардлага тавих ямар ч эрх зүйн зохицуулалт байдаггүй гэсэн үг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан