Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нью-Йоркт Дэлхийн худалдааны шинэ төвийн шинэ барилга нээгдлээ

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр америкийн Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг руу алан хядагчид иргэний агаарын тээврийн онгоц барьцаалан мөргөөж нурааснаас хойш 13 жил болоод энд энэ багууллагын цоо шинэ өндөр цамхаг ашиглалтад орлоо.

Шинээр ашиглалтад орсон “Дэлхийн худалдааны төв-1” нэртэй барилга нь  1776 фут буюу 541 метр өндөр юм. 1776 гэдэг нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсан оны бэлгэдэл юм. Энэ цамхаг АНУ-ын өнөөгийн хамгийн өндөр барилга болж байгаа юм.

Ойрын үед барилгын дээвэр дээр ажиглалтын талбай байгуулах юм байна. 104 давхар энэ шинэ барилгыг барихад найман жилийн хугацаанд 3,9 тэрбум долларын хөрөнгө зарцуулжээ.

2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн зохион байгуулсан халдлагаар  зорчигч тээврийн онгоц барьцаалсны  улмаас Нью-Йорк, Вашингтон, Пенсильванд 3000 орчим хүний амь эрсэдсэн юм.

Энд энэ халдлагын үеэр амь алдыгсдын дурсгалд зориулж цогцолбор байгуулсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан