НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
”Цагаан халад”-тай бүлэг хулгайчдыг баривчлав
ЦЕГ-аас ойрын өдрүүдэд томоохон бүлэг хулгайчдыг баривчлан саатуулж, үйлдсэн гэмт хэргийг нь шалгаж байна.
"Цагаан халадтай" бүлэг хулгайчийг барьснаар улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЭМШУҮИС-аар дамжин хулгайлдаг үйл ажиллагааг зогсоожээ. 25-30 насны 6 залуу эмчийн цагаан халаат өмсөн эмнэлэг, сургуулиар орж, эмчийн өрөөнөөс түрийвчтэй мөнгө, гар утас, эд зүйл хулгайлдаг байсан аж.
Мөн улсын хил дамжин бараа бүтээгдэхүүн хулгайлан зөөдөг бүлэг этгээд ч баригджээ. Зүүн өмнөд азийн орнуудаар дамжин хулгайн бараа зөөдөг хулгайчдын халуун мөрөөр орж чаджээ. Тэд БНХАУ, Турк, Малайз, Сингапур, Хонконгийг дамжин хулгай хийдэг байжээ.
Гурав дахь том бүлэг бол морины уяач маягаар хувцаслан аймаг, сум, бүсийн наадмуудыг дамжин явдаг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй, 4-5 машин хөлөглөсөн их гарын хулгайч нар аж. Морь, хөөрөг, гаанс, үнэт эмээл, уяачдын бэлэн мөнгийг хулгайлахдаа гаршсан бүлгийг ч илрүүлэв.
Дархан, Эрдэнэт, Дорнод зэрэг том үйлдвэр аж ахуй, уул уурхайн компанитай газруудыг сонгон ажилчдын цалин буухыг тааруулан очиж хулгайлдаг бүлгүүд байгааг бас илрүүлэн баривчлаад байна.
Тэрчлэн сүүлийн үед нас барсан хүний ёслол үйлдэж буй айлуудыг судлан хулгай хийх цэгээ болгодог хулгайч нарыг баривчлав. Ийнхүү хулгай хийх арга нарийсч бүлэглэн хуйвалдах шинж ихэссэнийг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
ЦЕГ-аас ойрын өдрүүдэд томоохон бүлэг хулгайчдыг баривчлан саатуулж, үйлдсэн гэмт хэргийг нь шалгаж байна."Цагаан халадтай" бүлэг хулгайчийг барьснаар улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЭМШУҮИС-аар дамжин хулгайлдаг үйл ажиллагааг зогсоожээ. 25-30 насны 6 залуу эмчийн цагаан халаат өмсөн эмнэлэг, сургуулиар орж, эмчийн өрөөнөөс түрийвчтэй мөнгө, гар утас, эд зүйл хулгайлдаг байсан аж.
Мөн улсын хил дамжин бараа бүтээгдэхүүн хулгайлан зөөдөг бүлэг этгээд ч баригджээ. Зүүн өмнөд азийн орнуудаар дамжин хулгайн бараа зөөдөг хулгайчдын халуун мөрөөр орж чаджээ. Тэд БНХАУ, Турк, Малайз, Сингапур, Хонконгийг дамжин хулгай хийдэг байжээ.
Гурав дахь том бүлэг бол морины уяач маягаар хувцаслан аймаг, сум, бүсийн наадмуудыг дамжин явдаг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй, 4-5 машин хөлөглөсөн их гарын хулгайч нар аж. Морь, хөөрөг, гаанс, үнэт эмээл, уяачдын бэлэн мөнгийг хулгайлахдаа гаршсан бүлгийг ч илрүүлэв.
Дархан, Эрдэнэт, Дорнод зэрэг том үйлдвэр аж ахуй, уул уурхайн компанитай газруудыг сонгон ажилчдын цалин буухыг тааруулан очиж хулгайлдаг бүлгүүд байгааг бас илрүүлэн баривчлаад байна.
Тэрчлэн сүүлийн үед нас барсан хүний ёслол үйлдэж буй айлуудыг судлан хулгай хийх цэгээ болгодог хулгайч нарыг баривчлав. Ийнхүү хулгай хийх арга нарийсч бүлэглэн хуйвалдах шинж ихэссэнийг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
БАС АМРАЛТЫН ГАЗАР ХАМТ ОЛНООРОО ОЧСОН АМРАГЧИДЫГ ЭХНИЙ ХООЛОНД ОРОХ ҮЕД НЬ АРААР Нь ГЭР БУУДЛААС Нь ХАМДАГ ХУЛГАЙЧ НАР БАЙДАГ
2014.11.05
























