НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Нийслэл 850 сая төгрөгөөр барилга худалдан авна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Барилга худалдан авах тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд “ГМ” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж байрлах 4 давхар барилгыг 700 сая төгрөгөөр, “Эма энд Би” ХХК-ийн хөрөнгөөр барьсан 2 дугаар Дөчин мянгатын ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж байрлах 1 давхар барилгыг 150 сая төгрөгөөр нийслэлийн өмчид худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Ийнхүү нийт 850 сая төгрөгөөр барилга худалдан авахаар болсон байна. Одоогоор худалдан авах барилгуудыг хүлээн авах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгуулж, комиссын даргаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн дарга Д.Итгэл ажиллахаар болжээ. Энэ хүрээнд дээрх худалдан авсан барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болгов.

0 Сэтгэгдэл