НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Б.Мөнхжин өсвөрийн даамчдын ДАШТ-ийн мөнгөн медальтан болов
Эстонийн нийслэл Таллин хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчдаас охидын 8-10 насанд Баатархүүгийн Мөнхжин мөнгөн медаль хүртлээ.
Өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд эхэлж, энэ бямба гарагт өндөрлөсөн уг тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид өрсөлдсөн юм. Энэхүү 8-10 насанд 12 орны 28 даамчин өрсөлдөж Беларусын Ч.Мариа 8 хожил, 1 тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын С.Анжелина 12 оноогоор гуравдугаар байрыг эзэлжээ. Манай улсаас 12 даамчин өсвөрийн ДАШТ-д оролцсоноос мөнгөн медаль, шагналт V байр тус бүр нэгийг эзэлсэн амжилтыг үзүүлэв.
Энэ оны VI сард Тайландад болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн Б.Мөнхжин энэ удаа мөнгөн медальтан боллоо. Тэрбээр өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн хоёр дахь тамирчин болов. 2013 онд Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртэж байлаа.
Эстонийн нийслэл Таллин хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчдаас охидын 8-10 насанд Баатархүүгийн Мөнхжин мөнгөн медаль хүртлээ.Өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд эхэлж, энэ бямба гарагт өндөрлөсөн уг тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид өрсөлдсөн юм. Энэхүү 8-10 насанд 12 орны 28 даамчин өрсөлдөж Беларусын Ч.Мариа 8 хожил, 1 тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын С.Анжелина 12 оноогоор гуравдугаар байрыг эзэлжээ. Манай улсаас 12 даамчин өсвөрийн ДАШТ-д оролцсоноос мөнгөн медаль, шагналт V байр тус бүр нэгийг эзэлсэн амжилтыг үзүүлэв.
Энэ оны VI сард Тайландад болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн Б.Мөнхжин энэ удаа мөнгөн медальтан боллоо. Тэрбээр өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн хоёр дахь тамирчин болов. 2013 онд Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртэж байлаа.
0 Сэтгэгдэл
























