Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Анкара хоттой хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын орлогч дарга Али Гөкшин Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн юм.Нийлэлийн Засаг дарга ноён Али Гөкшин, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагез болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Бид 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээн авах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Үүнд танай улсаас ихээхэн дэмжлэг туслалцаа авахыг хүсч байна. Танай улсын жуулчдыг татахын тулд бид нийслэлдээ Турк соёлыг шингээсэн бүхий л зүйлийг бий болгох болно. Тийм ч учраас аялал жуулчлалын тал дээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм. Харин Анкара хотын орлогч дарга ноён Али Гөкшин “Бид Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Тэр тусмаа аялал жуулчлал бол их чухал салбар. Энэ салбарт хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.
Мөн Нийслэлийн Засаг даргыг Анкара хотод зочлохыг урьж, ах дүү харилцаатай хотуудын хувьд эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд бүхий л талаар дэмжиж ажилахад бэлэн байгаагаа хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан