Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Apple-ийн захирал ижил хүйстэн гэдгээ зарлалаа
"Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарлалаа. Тэрээр "Bloomberg Businessweek"-т нийтлүүлсэн эссендээ энэ талаар анх удаа мэдэгдсэн байна. "Би ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг. Ижил хүйстэн байх нь бурхны надад өгсөн олон бэлгийн нэг гэж би боддог" хэмээн тэрээр бичжээ.
Тим Күүк өмнө нь ижил хүйстнүүдийн эрхийн талаар үзэл бодлоо илэрхийлдэг байсан ч өөрийнхөө тухай нийтэд мэдэгдэхээс зайлсхийж байсан юм. Түүнийг бэлгийн чиг хандлагынхаа тухай ингэж нийтийн өмнө зоригтойгоор мэдэгдсэн явдал нь жинхэнэ удирдагч хүний зоригийг харууллаа хэмээн "Facebook"-ийн удирдагч Марк Зукерберг сайшаасан байна.
АНУ-ын Цахиурын хөндий тэр аяараа Тим Күүкийн мэдэгдлийг эергээр хүлээн авчээ. Улс орныхоо сэтгэлгээний манлайлагчид, шинээр сэтгэгчдийн өлгий болсон энэ газар ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах тал дээр ямаг зогсч ирсэн бөгөөд хэд хэдэн том компанийн захирал ижил хүйстэн гэдгээ зарлаж, Марк Зукербергээс эхлээд томоохон лидерүүд компанийнхаа ижил хүйстэн ажилтнуудын жагсаалд оролцож байсан юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан