“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Оросын байлдааны онгоцууд Европын дээгүүр нисэх нь эрс олширчээ
ОХУ-ын агаарын цэргийн хүчний байлдааны нисэх онгоцууд Европын хойд нутгийн дээгүүр нисэх нь улам идэвхжиж байна гэж НАТО тэмдэглэжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг оросын байлдааны онгоцууд хоёд европын нутаг дээгүүр нисэх нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгдсэн гэжээ. Энэ сарын 28-ны өдөр Балтийн тэнгисийн агаарын орон зайд оросын долоон сөнөөгч онгоц ниссэн нь НАТО-гийн радарт ажиглагджээ. 29-ний өдөр мөн л Норвегийн агаарын хилийг зөрчиж найман онгоц орж ирснийг Норвегийн агаарын хүчний онгоцууд хөөрч ажиглахад оросын онгоцууд болох нь танигдсан байна. Энэ найман онгоцны бүрэлдхүүнд Ту-95 бөмбөгдөгч дөрөв, агаарт цэнэглэгч Ил-78 онгоц дөрөв байсан байна.
Үүний зэрэгцээ Португалийн баруун эрэг Атлантын далай дээгүүр оросын хоёр онгоу хөөрснийг бас бүртгэж авчээ. 30-ны өдөр Хар тэнгисийн дээгүүр бөмбөгдөгч Ту-95 хоёр, сөнөөгч Су-27 хоёр ниссэн бол Балтийн тэнгис дээгүүр хоёр МиГ-31, хоёр Су-34, хоёр Су-24, нэг Су-27 гэсэн бүрэлдхүүнтэй баг нислэг хийсэн байна.

Ийм байдлаар оросын онгоцууд энэ жил Европын агарын орон зайд 100 гаруй удаа нэвтэрсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн дүн гарчээ.
Оросын онгоцууд европын орнуудын агаарын орон зайд 500 метр, зарим үед түүнээс илүү зайд нэвтэрч ойролцоогоор нэг минут нисдэг гэнэ.
Энэ сарын 21-ний өдөр Балтийн тэнгис дээгүүр оросын тагнуулын онгоц нэлээд хугацаагаар ниссэнийг Латвийн зэсэгт хүчнийхэн илрүүлсэн байна.
МиГ-31 сөнөөгчөөр хамгаалуулсан Оросын стратегийн пуужин тээгч Ту-95МС онгоц Умард тэнгисийн дундын бүс дээгүүр нислэг хийсэн гэж ОХУ-ын цэргийн агаарын нисэх хүчний төлөөлөгч хурандаа Игорь Климов сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Оросууд энэ жилийн туршид манай агаарын хилийг тагнан туршиж байна” гэж НАТО-гийн цэргийн албан тушаалтан хэлснийг Die Welt сонин тэмдэглэжээ. НАТО-гийн төлөөлөгч “Америкийн дуу хоолой” радиод нэг удаа “Оросын талын өдөөн хатгасан ийм нислэг Хүйтэн дайны үеийнхээс ч давлаа” гэж хэлжээ.
ОХУ-ын агаарын цэргийн хүчний байлдааны нисэх онгоцууд Европын хойд нутгийн дээгүүр нисэх нь улам идэвхжиж байна гэж НАТО тэмдэглэжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг оросын байлдааны онгоцууд хоёд европын нутаг дээгүүр нисэх нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгдсэн гэжээ. Энэ сарын 28-ны өдөр Балтийн тэнгисийн агаарын орон зайд оросын долоон сөнөөгч онгоц ниссэн нь НАТО-гийн радарт ажиглагджээ. 29-ний өдөр мөн л Норвегийн агаарын хилийг зөрчиж найман онгоц орж ирснийг Норвегийн агаарын хүчний онгоцууд хөөрч ажиглахад оросын онгоцууд болох нь танигдсан байна. Энэ найман онгоцны бүрэлдхүүнд Ту-95 бөмбөгдөгч дөрөв, агаарт цэнэглэгч Ил-78 онгоц дөрөв байсан байна. Үүний зэрэгцээ Португалийн баруун эрэг Атлантын далай дээгүүр оросын хоёр онгоу хөөрснийг бас бүртгэж авчээ. 30-ны өдөр Хар тэнгисийн дээгүүр бөмбөгдөгч Ту-95 хоёр, сөнөөгч Су-27 хоёр ниссэн бол Балтийн тэнгис дээгүүр хоёр МиГ-31, хоёр Су-34, хоёр Су-24, нэг Су-27 гэсэн бүрэлдхүүнтэй баг нислэг хийсэн байна.

Ийм байдлаар оросын онгоцууд энэ жил Европын агарын орон зайд 100 гаруй удаа нэвтэрсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн дүн гарчээ.
Оросын онгоцууд европын орнуудын агаарын орон зайд 500 метр, зарим үед түүнээс илүү зайд нэвтэрч ойролцоогоор нэг минут нисдэг гэнэ.
Энэ сарын 21-ний өдөр Балтийн тэнгис дээгүүр оросын тагнуулын онгоц нэлээд хугацаагаар ниссэнийг Латвийн зэсэгт хүчнийхэн илрүүлсэн байна.
МиГ-31 сөнөөгчөөр хамгаалуулсан Оросын стратегийн пуужин тээгч Ту-95МС онгоц Умард тэнгисийн дундын бүс дээгүүр нислэг хийсэн гэж ОХУ-ын цэргийн агаарын нисэх хүчний төлөөлөгч хурандаа Игорь Климов сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Оросууд энэ жилийн туршид манай агаарын хилийг тагнан туршиж байна” гэж НАТО-гийн цэргийн албан тушаалтан хэлснийг Die Welt сонин тэмдэглэжээ. НАТО-гийн төлөөлөгч “Америкийн дуу хоолой” радиод нэг удаа “Оросын талын өдөөн хатгасан ийм нислэг Хүйтэн дайны үеийнхээс ч давлаа” гэж хэлжээ.
0 Сэтгэгдэл
rus
yadag yum haaguur nisehee huneer zaalgah uu
2016.05.30























