Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
”Лалын улс” 600 шиитийг устгажээ
“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл Иракийн Мосул хотын ойролцоо өнгөрсөн зургадугаар сард 600 орчим лалын шиитийг цаазаар авсан гэж хүний эрхийн төлөө тэмцэгч олон улсын байгууллага мэдэгдлээ.

Америкийн Нью-Йорк хотод төвтэй “Human Rights Watch” ТББ үүнийг “хүмүүнлэг ёсны эсрэг үйлдсэн гэмт хэрэг, дайны гэмт хэрэг” гэж буруушааж байна.

Мосул хотоос холгүй байдаг шоронгоос зургадугаар сард 1500 орчим хоригдлыг “Лалын улс” ачааны машинаар авч явжээ. Тухайн үед тус хот энэ бүлэглэлийн хяналтад байсан юм.

Дараа нь суннит болон христүүдээс 600 шиитийг тусгаарлан салгаж, хавцлын ирмэг дээр аваачиж, хүчээр эгнээ болгон суулгаж байгаад пулемётоор шүршжээ.

Тэднээс хөндий рүү өнхөрч орсон, үхсэн юм шиг дүр үзүүлсэн эсвэл бусад хоригдлынхоо цогцсоор халхлагдсан 30-40 хүн амьд үлдэж чадсан байна.

Иракт шашин хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй харгислал эцэс төгсгөлгүй үргэлжлэх шинжтэй байна.
0 Сэтгэгдэл
аль сарын өмнө болсон явдал.
Хамгийн их уншсан