Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
1805 оны Их хүрээг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зургийг Хотын захиргаанд дурсгалаа

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Их хүрээний түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дурсгал болголоо. Түүхэн зургийг  Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардууллаа. Энэхүү зургийг Оросын аялагч Ж.Рехмани 1805-1806 оны хооронд Өргөө хотоор дамжин БНХАУ-ын Бээжин хотод аялахдаа зурсан бөгөөд Хан уулын ард Өргөө хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг юм. Энэ үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нийслэлийн 375 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэнийг уламжилсан бөгөөд нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан