“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
АНУ-ын зэвсгийн экспорт 34,2 тэрбум ам.долларт хүрэв
Америкийн цэргийн хамтын ажиллагааны удирдах газар “DSCA” нь АНУ-ын цэрэг байлдааны экспортын хэмжээ 2014 онд 34,2 тэрбум ам.доллар хүрснийг албан ёсоор мэдэгдэв. “DSCA”-гийн удирдаж байдаг Хилийн чанад руу цэрэг дайны экспорт хийх хөтөлбөр “FMS”-ийг хэрэгжүүлэх явцад АНУ нь холбоотон улсууддаа нийт 31,2 тэрбум ам.долларын үнэтэй зэвсэг, сум, хэрэгсэл, байлдааны техник нийлүүлсэн байна. Үүний дээр Америкийн үйлдвэрлэгчид “FMS”-ээр дамжуулалгүй өөрөөр хэлбэл хилийн чанадад байгаа захиалагчтайгаа өөрсдөө шууд гэрээ байгуулж, гурван тэрбум ам.долларын цэрэг байлдааны бараа борлуулсан байна.
Америкийн өнгөрсөн санхүүгийн жилд буюу 2013 аравдугаар сарын 1-нээс 2014 оны есдүгээр сарын 30-ны хооронд байгуулсан цэрэг байлдааны техник нийлүүлэх хамгийн том гэрээг Катартай байгуулжээ. Катар нь зенитийн пуужинт цогцолбор “Patriot”-ийн 10 батерей, цохилтын нисдэг тэрэг “AH-64E Guardian” 14 ширхгийг, танк сөнөөгч “Javelin” пуужин 500 ширхгийг нийт 11 тэрбум ам.доллараар авахаар гэрээ байгуулсан.
Арабын Нэгдсэн Эмират нь 2,5 тэрбум ам.доллараар 4569 ширхэг “MRAP” хуягласан авто машин авах болсон.
Сингапур 2,4 тэрбум ам.доллараар өөрийн зэвсэглэлд байгаа “F-16 Fighting Falcon” сөнөөгч онгоцыг сайжруулан шинэчлэх гэрээг АНУ-тай байгуулсан.
Саудын Арави нь өөрийн зэвсэглэлд байгаа таван ширхэг нисдэг радар Boeing “E-3A”-г хоёр тэрбум ам.доллар төлж сайжруулан шинэчлүүлэхээр болсон.
Ирак сургууль ба байлдааны “AT-6C Texan II” онгоц 12 ширхгийг, “HMMWV” хуягласан машин 200 ширхгийг, агаарын ажиглалт ба тагнуул хийх хийн бөмбөлөг долоон ширхгийг нийт тэрбум ам.доллараар авахаар болсон.
2013 онд Америкийн цэрэг байлдааны экспортын хэмжээ 30 тэрбум хүрч байсан бол 2012 онд 69,1 тэрбум ам.доллар хүрч дээд амжилт тогтоож байв. 2012 онд Саудын Арави нь АНУ-аас 84 ширхэг “F-15SA” сөнөөгч онгоц худалдан авах гэрээ байгуулснаар экспортын хэмжээ нь дээд амжилт тогтоосон юм.
Америкийн цэргийн хамтын ажиллагааны удирдах газар “DSCA” нь АНУ-ын цэрэг байлдааны экспортын хэмжээ 2014 онд 34,2 тэрбум ам.доллар хүрснийг албан ёсоор мэдэгдэв. “DSCA”-гийн удирдаж байдаг Хилийн чанад руу цэрэг дайны экспорт хийх хөтөлбөр “FMS”-ийг хэрэгжүүлэх явцад АНУ нь холбоотон улсууддаа нийт 31,2 тэрбум ам.долларын үнэтэй зэвсэг, сум, хэрэгсэл, байлдааны техник нийлүүлсэн байна. Үүний дээр Америкийн үйлдвэрлэгчид “FMS”-ээр дамжуулалгүй өөрөөр хэлбэл хилийн чанадад байгаа захиалагчтайгаа өөрсдөө шууд гэрээ байгуулж, гурван тэрбум ам.долларын цэрэг байлдааны бараа борлуулсан байна.Америкийн өнгөрсөн санхүүгийн жилд буюу 2013 аравдугаар сарын 1-нээс 2014 оны есдүгээр сарын 30-ны хооронд байгуулсан цэрэг байлдааны техник нийлүүлэх хамгийн том гэрээг Катартай байгуулжээ. Катар нь зенитийн пуужинт цогцолбор “Patriot”-ийн 10 батерей, цохилтын нисдэг тэрэг “AH-64E Guardian” 14 ширхгийг, танк сөнөөгч “Javelin” пуужин 500 ширхгийг нийт 11 тэрбум ам.доллараар авахаар гэрээ байгуулсан.

0 Сэтгэгдэл