Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Автобус-3”-ын захиргааны ажилтнууд автобусын буудал угаав

Нийслэл хот байгуулагд­саны 375 жилийн ойг тохиол­дуулан “Автобус-3”-ын за­хиргааны 15 ажилтан Чин­ги­­сийн талбай орчмын авто­бусны буудлуудыг угааж цэвэр­лэлээ. Хэдийгээр Төрийн өмчит нийтийн тээврийн байгууллагууд нэгдсэн ч гэлээ үүнээс өмнө “Автобус-3”-ынхан энэ ажлыг хийхээр төлөвлөгөөндөө тусгасан байсан учир өчигдөр ажил хэрэг болголоо. Хотын төвийн автобусны буудлууд шинэчлэгдсэн ч тогтмол цэвэрлэгээ хийж, хариуцдаг байгууллага байдаггүйгээс өнгө үзэмжээ хурдан алддаг. Үүний нэг жишээ бол хуучин Ард кино театрын автобусны буудал гэдгийг цэвэрлэгээнд оролцсон хүмүүс хэлж байлаа. Иргэд санаатай болон санаандгүй байдлаар буудлын хананд зар, бохь, скоч зэргийг наасан байсныг ч тэд арилгасан байна. Чингисийн талбайн урд талын буудал, Багшийн дээдийн урд буудал харьцангуй цэвэрхэн байсныг хэлэв.
“Автобус-3” компанийн зүүн чиглэлийн автобусны эцсийн буудал Ард кино театр мөн олны хөдөлгөөн их, хотын төв гэдэг утгаараа дээрх буудлуудыг угааж цэвэрлэсэн байна. Ингэхдээ зөвхөн нэг талынхыг цэвэрлэсэн нь нийслэлийн иргэд цэвэр, бохир буудлыг харьцуулан хараад нэгийг бодоосой гэснийх гэнэ. Энэ ажлаараа нийслэлийнхээ түүхэн ойд бэлэг бариад зогсохгүй нийслэлийн иргэдэд цэвэрхэн, ая тухтай орчинд амьдрахыг уриалж буй хэрэг гэдгийг “Автобус-3”-ын менежер Б.Ганзориг ярив. “Автобус-3”-аас энэ ойд зориулан олон ажил зохион байгуулсны нэг нь “Талархлын өдөр” юм. Тус арга хэмжээг нэг өдөр байгууллага дээрээ хэрэгжүүлсэн нь амжилттай болж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн гэдгийг ч энэ үеэр дурдаж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан