Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Австрийн 50 улстөрчийг хөнөөнө гэж заналхийлжээ
Австрийн Дотоод хэргийн сайд Иоханна Микль-Лейтнер цагаачдын талаар хэт зөөлөн бодлого явууллаа гэж амийг нь хөнөөх заналхийлэл бүхий захидал хүлээн авсан тухай “Reuters” агентлаг  мэдээлэв. Сайдын нэр дээр ирсэн захидалд түүнийг цаашид шинэ цагаачдыг улсдаа үлдээхийг зөвшөөрвөл өөрийг нь болон эрх баригч эвсэл ба сөрөг хүчний 50 улстөрчийг устгана гэж бичсэн байжээ. Австрийн Прокурорын албаны хэвлэлийн төлөөлөгч захидалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдэгдсэн ч захидлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Австри нь 8,5 сая хүн амтай бөгөөд 2013 оны байдлаар Орос, Афганистан, Сири улсаас дүрвэн ирсэн 17,5 мянган цагаачийг нутагтаа амьдрах эрх олгожээ. Орогнох эрх авч байгаа цагаачдын дийлэнх нь лалын шашинтууд байгаа нь иргэд, хууль сахиулах байгууллагуудад ихэд түгшүүр төрүүлж байгаа  нь ойлгомжтой. Лалын шашны хэнээтнүүд дэлхий даяар идэвхжиж байгаатай холбоотойгоор хэдхэн долоо хоногийн өмнө Австрид үйл ажиллагаа явуулдаг лалын шашны байгууллагуудыг хилийн чанадаас санхүүжүүлэхийг хориглосон. Австрид цагаачлан ирээд амьдарч байсан 150 гаруй хүнийг Ойрхи Дорнод “Лалын улс” гэх  шашны хэт явцуу үзэлт алан хядах байгууллагуудын эгнээнд байлдаж байгаа гэж сэжиглэн шалгажээ.

Ойрхи Дорнодын дайн, эдийн засаг ба санхүүгийн хямрал зэргээс болж цагаачдын асуудал жил ирэх тусам хурцдаж байна. Австричуудын дунд санал асуулга явуулахад сонгогчдын 25 хувь нь цагаачдын эсрэг үзэл баримтлалтай Австрийн эрх чөлөөний намын төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн аж. 2013 оны Парламентын сонгуулийн үеэр хэт барууны үзэлт энэ нам нь 20,5 хувийн санал авч гуравдугаарт орсон. 2014 онд болсон Европын парламентын сонгуульд Австрийн эзлэх ёстой 18 суудлаас дөрвийг нь энэ намынхан авах эрхтэй болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан