Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Америкийн пуужин хөөрөх үедээ дэлбэрэв
Америкийн Виржини мужийн эрэг орчим, Атлантын далайд байдаг Уоллопс арал дээрх “NASA”-ийн сансрын буудлаас хөөргөсөн пуужин гараан дээрээ дэлбэрсэн байна. Ослын улмаас пуужин тээгч “Antares”, тойрог замд гарах ёстой байсан “Cygnus” сансрын хөлөг сүйрч, Олон улсын сансрын станцын Америкийн хэсэгт зориулагдсан хоёр тонн гаруй ачаа үгүй болжээ. Эдгээрийн дотор маш нууц гэсэн зэрэглэлтэй 700 кг орчим тоног төхөөрөмж байсан тухай “Reuters”  мэдээлэв. Иймд осол гарсан газрыг бүслэн хаасан гэнэ.
“NASA” өөрийн сувгаараа хөөргөлтийг шууд дамжуулж байсан тул сүйрлийг олон хүн харсан байна. Ослын улмаас хүний амь хохироогүй. Олон улсын сансрын станцын блог дээр хөөргөсний дараах зургаа дахь секундэд дэлбэрэлт болсон тухай бичиж. Пуужин тээгч “Antares”-ийн хөдөлгүүрүүдийн нэг нь дэлбэрсэн байна. Пуужин тээгчид Зөвлөлтийн үед цөмийн пуужинд зориулан бүтээсэн НК-33 хөдөлгүүрийн сайжруулсан хувилбарыг байрлуулдаг. Энэ пуужин тээгчийн нэгдүгээр шатыг Украины “Южное” зохион бүтээх товчоонд үйлдвэрлэдэг аж.
Дэлбэрэлтийн улмаас гарааны цогцолбор ноцтой гэмтсэн тул хурдан засч чадахгүй болсон бололтой. Хэрэв ингэвэл америкчууд Олон услын сансрын станц руу ачаа хүргэхийн тулд Оросын  “Прогресс” сансрын хөлгийг ашиглах шаардлагатай болох аж.
“Antares” пуужин хөөргөгч ба “Сygnus” сансрын хөлгийг Америкийн “Orbital Sciences” хувийн компанид зохион бүтээж угсарсан. Өнгөрсөн жил анхны туршилтын нислэгээ амжилттай хийсний дараагаар “NASA” тус компанитай 1,9 тэрбум ам.доллараар гурван жилийн дотор найман удаа хөөргөх гэрээ байгуулаад байсан юм. Үүний дараа эхний хоёр удаагийн хөөргөлт амжилттай болсон ч харамсалтай нь гурав дахь нь ослоор дууслаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан