Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Өглөө бүр энэ таван үйлдлийг хий
Өдрийг үр бүтээлтэй, эерэг өнгөрүүлэх эсэх нь өглөө “аль хөл дээрээ боссоноос” ихээхэн хамаардаг гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Гэхдээ өглөөг зөв эхлүүлэх нь зөвхөн эрт босохоос эхлэхгүй.

-Өглөө сэрэхдээ аль хөл дээрээ босох нь тийм ч чухал биш. Харин орноосоо зөв өндийх нь чухал гэнэ. Энэ нь баруун тийш эргэж, хажуу тийш харж хэвтсэний дараа гар дээрээ тулаад өндийж суухыг хэлж байгаа юм.Орон дээрээ тэгшхэн суусны дараа шууд дээшээ босвол зүрхэнд ачаалал өгөхгүйгээр хамгийн зөөлнөөр босч чадна.
-Сунай. Мэдээж хүн бүр л өглөө босоод сунайдаг шүү дээ гэж та бодож байж магадгүй. Гэвч ихэнх хүн үүнийг мартчихдаг. Хамгийн амархан сунайх арга бол орон дээрээ муур шиг цээжээ урагш сунгах хөдөлгөөн юм. Сунайснаар хөшсөн бие тэнийж, шинээр энерги авах болно.
-Өглөө кофены оронд ус уу. Өглөө босмогцоо аяга ус уувал нэгдүгээрт бие эрхтэн сэрнэ. Бодисын солилцоог идэвхжүүлнэ. Мөн амны хөндийг ч цэвэрлэж, энерги өгнө. Ус ууснаас хойш 30 минутын дараа өглөөний цай, ундаа идэж байгаарай.
- Дөнгөж сэрээд хэвтэж байхдаа, эсвэл өглөөний цай, хувцас хунараа бэлтгэж байх зуур өдөр юу хийж амжуулахаа тооцож бай. Өдөр тутмын ажлаас гадна гадуур гарж хөөцөлдөх ажил, фитнест явах, хүнтэй уулзах зэргээ өөртөө дахин сануул.
-Өдрийн ажлаа зөв эхлүүлэхийг хүсвэл ажил дээр ирмэгцээ, эсвэл өглөө орноосоо босмогцоо и-мэйлээ шалгах, Facebook-т орох, Твиттерт жиргэх гэх мэтийг зогсоох хэрэгтэй. Үүний оронд зөвхөн өөртэйгөө байхад цаг гаргах юм уу, шууд ажлаа хийж эхлэх нь зөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан