Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Согтуугийн гайгаар хоёр хүний амь эрсдэв
Өнгөрсөн амралтын өдөр тохиосон Балжинням, Дашнямтай гэх өдөр найр цайллагаас согтуугаар гарч, автомашины ноцтой осол гаргасан харамсалтай хэрэг гарчээ. НЗЦГ-аас үүнийг тодруулахад "Согтуугаар машин барин осол гаргаж буй иргэдэд хүлээлгэх хууль сул байна. Үүнийг чангатгах цаг болсон" гэж анхааруулав.

Нийслэлийн төв зам буюу Төв шуудангийн зүүн тийш зорчих хэсэг дээр хурд хэтрүүлсэн "Соната" маркийн машин замын хашлага дайрч улмаар гэрлийн шон мөргөж ноцтой осол гаргасан байна. Жолооч нь согтуу байснаас ийм хэрэг гарах шалтаг болжээ. Жолоочоос гадна нэг зорчигч газар дээрээ нас барж, цуг явсан 4 зорчигч хүндээр гэмтсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд "...Хүний амь нас хохироосон жолоочид 3-5 жилийн хорих ял оногдуулдаг" гэсэн заалт нь хэтэрхий зөөлдөж байгааг өөрчлөх хэрэгтэй боллоо. Тэгэхгүй бол согтуугаар машин барьж өөрийн болоод бусдын амь насыг хохироох хэрэг зөрчил буурахгүй нь " гэж замын цагдаагийн ажилтнууд ярьж байна. Жолоо шилжүүлэх, бусдын машиныг барьж яваад осол гаргахад 5-10 000 төгрөгөөр торгох, 7-14 хоног баривчлах явдлыг чангатгах хэрэгтэйг албаныхан хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан