Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Толгой байнга өвддөг бол...
Толгой өвдөх нь насанд хүрэгчдэд хамгийн түгээмэл тохиолддог өвчин. Эрчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 95 хувь нь толгой үе үе өвддөг гэсэн гэсэн тоо баримт ч бий. Толгой өвдөх үед юун түрүүнд эм уухын оронд энгийн аргаар энэ өвчний эсрэг өөрийгөө дасгалжуулах аргуудыг туршаад үзээрэй. Гэхдээ үүний тулд толгой юунаас болж өвддөгийг мэдэх хэрэгтэй. Ихэнх тохиолдол дааврын тэнцвэрийн алдагдлаас толгой өвддөг байна. Тархины эд эсүүд дааврын мэдээллийг хүлээн авдаг олон төвтэй бөгөөд тэдгээр нь дааврын тэнцвэрийн алдагдалд маш мэдрэг байдаг. Дааврын өөрчлөлтөөс үүссэн стресс, сэтгэлийн түгшүүр нь булчингийн чангарал үүсгэж толгойг өвтгөдөг байна. Мөн өлсөж цангаснаас, ханиад томуу зэрэг бусад өвчнөөс, каффейны хэрэглээ огцом буурснаас, хоолны шингэц муудсанаас, эсвэл нүдний хараанд хэт их ачаалал өгснөөс, даралт ихэссэнээс толгой өвддөг. Толгой өвдөхөд ийм шалтгаан нөлөөлдөг гэдгийг мэдээд авсан байхад эдгээрээс сэргийлснээр байнга толгой өвдөх зовиураас ангижирч чадна. Тухайлбал, өдрийн гурван хоолны завсар өлсөхгүй байхын тулд бага зэрэг ам хөдөлгөчих зүйл идэх хэрэгтэй. Мөн ус байнга ууж байгаарай. Ус дутагдсанаас толгой өвдөж байж ч болно.  Мөн биеийн тамирын дасгал сургууль долоо хоногтоо гурван удаа хийж, биеэ чийрэгжүүлвэл толгойн өвчин мэтийг дарж чадна. Магадгүй таны биед хэрэгтэй эрдэс тэжээл дутсан байж болно. Тиймээс витамин В2, магни, коэнзим Q10 гэх мэт биед хэрэгтэй амин дэмийг нэмэлтээр авч байх нь зүйтэй. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэхээс хамгаалах эм байнга уух нь дааварт нөлөөлж толгой өвдөхөд хүргэж байж болзошгүй. Тиймээс толгой байнга өвддөг эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах өөр арга туршаад үзэх нь зөв. Эцэст нь толгойн өвчнийг дарахад хосуудыг дотно харилцаа ч чухал гэдгийг Германд хийсэн судалгаагаар нотолсон. Учир нь, сексийн үед ялгардаг эндорфин аливаа өвчнийг намжаах тустай юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан