Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Сүхбаатарчууд Нийслэлийн төрсөн өдрөө ”нижгэр” тэмдэглэлээ
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөгийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, УИХ-н гишүүн Р.Амаржаргал, Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар,  дэргэдэх хэлтэс, алба, тасаг, 1-20 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд, иргэд оролцов.
Арга хэмжээнд Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллагууд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнасан бол Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын албаны алба хаагчдын парад, ЗХ-ний 032-р ангийн торгон цэргийн үзүүлэх тоглолт, ЗХ-ний 150-р ангийн гардан тулааны үзүүлбэрээр сүр жавхланг илэрхийллээ. Мөн Хөгжим бүжгийн коллежийн сурагчид урлагийн тоглолтоороо, 4-р сургуулийн Аэробикийн тамирчид, ахмадын “Хийн дасгал-Аэробик”-ийн тамирчдын үзүүлэх тоглолт, боксийн өсвөр үеийн тамирчдын тоглолтуудаараа бэлэг барьсан юм.
Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, өрхийн үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээлээр Хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй үзэсгэлэн, худалдаа гаргаж ажил үйлсээрээ тэргүүлж, дүүргийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа  иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг шагналаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан