Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Иранд өөрийгөө хамгаалахын тулд хүний аминд хүрсэн эмэгтэйг цаазаар авлаа
Ираны эрх баригчид өөрийгөө хамгаалахын тулд тусгай албаны ажилтан эрэгтэйг хутгалан аминд нь хүрсэн хэрэгт буруутгагдаад байсан 26 настай Рейхане Жаббари гэгч эмэгтэйг цаазаар авчээ. Ираны төдийгүй Өрнөдийн хүний эрхийг хамгаалагчид Жаббарийг өмгөөлөх хөдөлгөөн өрнүүлж, Ираны эрх баригчдад хандан хэргийг үнэн зөв шударгаар шүүхийг уриалж байсан ч нэмэр болсонгүй.
Рейхане Жаббарийг 2007 онд өөрийг нь хүчирхийлэхийг завдсан Мортес Абдолали Сарбанди гэгч тусгай албаны ажилтныг хутгалан амь насыг нь хөнөөсөнд буруутгасан. Жаббари нь өөрт нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй нэгт өөрийг нь хүчирхийлэх гэхэд биеэ хамгаалсан, хоёрт нь гэрт байсан өөр нэгэн эрэгтэй хүн Сарбандийг алсан гэж мэдэгдсэн. Гэвч Ираны шүүх хэргийн газар өөр хүн байсан гэдэг хувилбарыг авч үзсэнгүй.

Жаббарийг шүүх хурлынхаа өмнө хоригдож байсан шоронд нь дүүжлэн цаазаар авсан гэдгийг түүнийг суллуулахын төлөө тэмцэж байсан сайн дурынхан батлав. Лалын шашин ноёлох үүрэг гүйцэтгэдэг бусад улсын адилаар Иранд эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчдөг гэж хүний эрхийг хамгаалдаг байгууллагынхан үздэг. Лалын шашны хуулиар эмэгтэй бүх зүйл дээр эрэгтэй хүнээс хамааралтай байх ёстой гэж заасанд нь хүний эрхийг хамгаалагчид дургүйцэн хатуу шүүмжилдэг. Жишээлэхэд, Саудын Аравид хүчирхийлэлд өртсөн Норвеги эмэгтэйд долоон жил хорих ял оноосон нь дэлхий нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөхөд Саудын Аравийн эрх баригчид арга буюу норвеги эмэгтэйг суллан явуулж байв. Саудын хууль ёсоор эмэгтэй хүнийг хүчирхийлэлд өртсөн гэдгийг өөр дөрвөн эрэгтэй хүн гэрчлэх ёстой бөгөөд ийм гэрч олж чадаагүй тохиолдолд эмэгтэйг өөрийг нь ёс алдаж гэмт хэрэг гаргахад хүргэсэн гэж үзээд хатуу шийтгэдэг байх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан