Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хятадад өнгөрсөн онд 2400 орчим хүнийг цаазалжээ
Хятадад өнгөрөгч 2013 онд 2400 орчим хүнийг янз бүрийн гэмт хэргийн нь төлөө цаазаар авах ял оноож буудсан хэмээн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Хэвлэлүүд энэ тоог БНХАУ-ын хуулийн байгууллагуудтай холбоотой Хүний эрхийг хамгаалагч байгууллагуудын эх сурвалжаас авчээ. Энэ тоо 2012 оныхыг бодвол 20 хувь багассан гэж ВВС мэдээлжээ. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж олон улсын анхаарлын төвд байгаа Хятад улс цаазаар авах ялын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ мэдээлэл харьцангуй хаалттай энэ улсын цаазалсан хүний тоо нь нууц учраас энэ баримтыг яг батлахад бэрх. Хүний эрхийг хамгаалагчдын баталж байгаагаар бол энэ улсад улс төрийн гэмт хэрэгт голдуу цаазын ял оноодог байна. Ялангуяа Шинжаан-Уйгурын автономит тойрогт терроризмын эсрэг кампанит ажлын хүрээнд илүүтэй олон хүнд цаазын ял өгдөг гэжээ. Одоо ийм аюул Гонконгт нүүрлэж байж магадгүй гэнэ.
Гэхдээ хүний эрхийг хамгаалагчид хятадад цаазаар  аваачих ял 1983 оноос харьцангуй цөөрсөн гэдгийг тэмдэглэж байна. Тэр үед жилдээ 24 мянга орчим хүнд цаазын ял оноодог байсан гэнэ.
0 Сэтгэгдэл
Aimshigtai.
manaid jild hichneen hun zuurdaar nas barj bna enenees ih bgaa daa
Хамгийн их уншсан