НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Уучлаарай та дугаар андуурч” жүжиг үзэгчдэд хүрнэ
УДЭТ-ын тайзнаа өнөөдөр Люсиль Флетчер зохиол, СТА Ч.Түвшингийн найруулга “Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжиг үзэгчдийн хүртээл болно.

Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Бэсрэг жүжгийн” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд зургаан бэсрэг жүжгийг тус театрын тайзнаа амилуулаад байна.
Тус жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр нөхөр Альберт руу залгахаар харилцуур авна. Гэвч тэрээр сүлжээ андуурч санамсаргүй аймшигт аллагын талаарх захиалгат хэргийг сонсож байгаагаар жүжиг эхэлнэ.
Жүжиг цааш санаанд оромгүй, гэнэтийн үйл явдлаар үргэлжлэх бөгөөд айдас түгшүүр, сэжиг таамаг, хардлага сэрдлэг дунд хэн нэгнийг аврах гэсэн оролдлого нь яван явсаар өөрийгөө аврах оролдлого болж хувирна. Өөрийн хамгийн хайртай хүний гарт амиа алдах тэр үнэнийг мэдсэн хөөрхий эмэгтэй тулаад ирсэн аймшигт хором мөч бүрт аврал эрнэ...

0 Сэтгэгдэл