Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Ургах наран хорооллын бохирын шугамын асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/877 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугамын ашиглалтад орох хугацаа хойшилсноос үүдэн бий болсон Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын оршин суугчдын 2010 оны 08 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны бохир усны тээвэрлэлтийн зардлын өр болох  433 669 050 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Ургах наран хорооллын бохир усны шугамыг 2014 оны 11 дүгээр сарын 01–ний дотор Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугаманд холбох ажлыг гүйцэтгүүлж, дуусгахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. .Ургах наран хорооллын бохир усны тээвэрлэлтийн зардлын өрийг бохир ус тээвэрлэгч компанид гүйцэтгэл, үр дүнг тооцож олгож, энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан