Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Курдуудэд зориулсан зэвсгийг “эзэн нь таньжээ”
Кобани хотыг хамгаалж байгаа курдуудэд зориулан онгоцноос хаясан зэвсгийн зарим  хэсэг нь “Лалын улс” бүлэглэлийн алан хядагчдын гарт орсон байж болзошгүй тухай АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна. Өнгөрсөн даваа гарагт Америкийн цэргийн нисэх хүчний онгоц Кобани хотын курдуудэд буу, сум  болон бусад төрлийн байлдааны тоног хэрэгсэл бүхий контейнерүүдийг шүхрээр хаяж өгсөн. Нийт 27 ширхэг контейнер агаараас буулгасан, тэдний дийлэнх олонх нь курдын өөрийгөө хамгаалах хүчний гарт хүрсэн гэж Пентагоны төлөөлөгч контр адмирал Жон Кирби мэдэгдэж байсан. Гэхдээ дараа нь ямар ч байсан нэг контейнер алан хядагчдын хянаж байгаа газар буусан тул дараа нь дэлбэлсэн гэж нэмж мэдэгдсэн юм.
Гэтэл өчигдөр “Лалын улс” бүлэглэлийнхэн курдуудэд зориулан америкчуудын хаясан буу, сум, тоног хэрэгслийг харуулж байгаа бичлэг интернэтээр тархсан.
Үүний дараа АНУ-ын Батлан хамгаалах яам тус бичлэгийн нарийвчлэн судалж байгаа ч хараахан бичлэг хуурамч эсэх талаар  тодорхой хариу өгөх боломжгүй байна гэв.
Пентагоны төлөөлөгч “Шүхрээр хаясан ачаатай тун төстэй болохоор ямар ч байсан ийм боломжийг бүрэн үгүйсгэхгүй” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан