НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Нийслэлийн цэцэрлэгчид Японоос туршлага судаллаа
Нийслэлийн ногоон байгууламжийн зургаан цэцэрлэгч Японы Хоккайда мужийн Бибай дахь ойн судалгааны станц, Furano аялал жуулчлалын тосгон, Baratogawaүндэсний цэцэрлэг, Андогийн ногоон байгууламжийн талбай, Хоккайда цэцэрлэгт хүрээлэн, Такино үндэсний парк, Цүкисаму цэцэрлэгт хүрээлэн,Осака, Ямагучи цэцгийн компани, Маудо ойн парк, Ишияамагийн ногоон талбай, Саппора цэцэрлэгт хүрээлэн, Тоёокиракү паркадочиж ногоон байгууламжтай нь танилцан дадлага хийлээ. Олон улсын Жайка байгууллагаас зохион байгуулсан тус сургалтад хамрагдагсад дадлагын явцад сурч мэдсэн зүйлээ тайлагнасан юм. Тайлангийн үеэр дадлагажигч нар” Хоккайда муж эрс тэс уур амьсгалтайгаараа Монголтой төстэй. Шинээр тарьсанмоддоо цахилгаанжсан хашаа барьж, анхааруулах самбар хадаж хамгаалдаг. Хортон шавьжаас хөрс болон ургамлаа хамгаалах үүднээс ихэвчлэн нэг наст цэцэг тарьдаг. Хөрс нь үржил шимтэй, ус хангалттай байгаа нөхцөлд л олон наст ургамлыг тарьдаг. Хоккайдад цас их ордог учраас хөрсний дээд хэсэгт ус тогтсон газарт мод тарихдаа, шороо овоолон модоо тариад чиг барьж боон унахаас хамгаалдаг. Хөрсөө үржил шимтэй байлгахад маш их анхаардаг юм байна. Сургалтын явцад модны гэмтэл түүнийг ургуулах, ойжуулалт, гадаад орны тарьц суулгацыг нутагшуулах, ногоон мөчрөөр мод тарих,хөрсний тэжээлт орчин болох лабораторийн нөхцөлд навчит модны шинэ булцуугаар мод үржүүлэх гэхмэт олон арга технологи сурсан. Модны суулгацыг тарих гар аргаар хийсэн шинэ төхөөрөмжтэй танилцсан бөгөөд эннхүү төхөөрөмжийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн залуучуудтай хамтран хийхээр туршиж байна хэмээн ярьцгаалаа. Мөн модны навчны өнгө хувиралтыг тооцоолон нийслэлийн гудамжийг тохижуулах, цэцгийг шатлан тарих зэрэгнийслэлийн ногоон байгууламжид хэрэгжүүлэх олоншинэ санааг хэрэгжүүлнэ гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























