Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Иргэдийн оролцоотой хийсэн газрын зураглалыг тогтмол баяжуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулж, ашиглах тухай” А/884 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар иргэдийн санал санаачилгыг тусган улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг бодитой болгох зорилгоор нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хийгдсэн “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ыг шаардлагатай үзүүлэлтээр тогтмол нэмэгдүүлж, зураглалын үр дүнгээр хийгдсэн www.manaikhoroo.mn цахим хуудсыг тухай бүр баяжуулж , цаашид нийслэл, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой, бодитой төлөвлөж, зарцуулахдаа тус зураглалыг ашиглан тухайн оны төсөвт тусгуулж, ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо.
 
Харин “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ын www.manaikhoroo.mn цахим хуудсыг 2014 оны 04 дүгээр улиралд багтаан системийн өргөтгөл, шинэчлэлт хийж, дүүргийн түвшинд хандалт хийх боломжтой болгох, цаашид цахим хуудасны аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн  технологийн газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан