Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Пиночетын нууц албаны үүсгэн байгуулагчдын нэгийг баривчиллаа
Пиночетын дарангуйлагч дэглэмийн үед тэрс үзэлтэн, улс төрийн хувьд найдваргүй хүмүүсийг мөрддөг, хулгайлдаг, баривчлан тамладаг, цаазалдаг байсан нууц алба “DINA”-г үүсгэн байгуулагчдын нэг Кристиан Лаббэг Чилид баривчилсан байна. Лаббэг 1973 онд 13 хүнийг хулгайлан хөнөөсөн хэрэгт буруутган саатуулж.
Лаббэ “DINA”-г үүсгэн байгуулагчдын нэг байсан ч 1990 онд дарангуйлагч дэглэм татан буугдсаны дараа ямар нэг ял шийтгэл хүлээгээгүй. Провиденсия хотын захиргааны дарга болж, неофашист үзэлтэй байгууллагуудыг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг байжээ.  “DINA”-ын даргаар ажиллаж байсан, Лаббэгийн хамтрагч Мануэль Контрерасыг адил хэргээр буруутай гэж үзэн бүх насаар хорих ялаар шийтгэсэн бол Лаббэг анх удаа баривчлан, өмнө нь хийсэн гэмт хэргийг нь мөрдөж эхэлсэн нь энэ аж.
1973 оны есдүгээр сарын 11-нд Чилийн цэргийнхэн баруун үзэлт үйлдвэрийн эзэд, баячууд болон Америкийн  Тагнуулын албаны дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийж албан ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Сальвадор Альендег  түлхэн унагасны дараа бүх эрх мэдэл нь генерал Пиночетийн гарт шилжсэн юм. Пиночетын дарангуйллын үед буюу 1973-1990 онд зөвхөн албан ёсны батлагдсан мэдээгээр Чилид улс төрийн шалтгаанаар 3,2 мянган хүнийг хороосон, 1,2 мянган хүн сураггүй алга болсон, 28 мянга гаруй хүн баривчлагдан янз бүрээр тамлуулж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан