Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
53 бүтээн байгуулалтыг “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д дэвшүүлжээ
Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник, технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгуулах гэж  байна.

Өнөөдрийн байдлаар тус шагналд давхардсан тоогоор 53 байгууллагыг нэр дэвшүүлсэн бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 28-ны өдөр 18 цагаас Баянгол ресторанд болох аж.
“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг автозам, барилга, дэд бүтэц-инженерийн байгууламж, дэвшилтэт шинэ технологи бүхий үйлдвэр гэсэн дөрвөн салбарт шилдгийг тодруулна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшүүлэх урилгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Хөрөнгө оруулалтын газар, Өмчийн харилцааны газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн 9 дүүрэг, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Барилгын холбоо, Монголын авто замчдын холбоо гэх зэрэг байгууллагад хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан