Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Украиныг хуваая гэж Путин бүр 2008 онд Польшид санал тавьж байж
Польшийн  ерөнхий сайд байсан Дональд Туск бүр 2008 онд Украиныг  хувааж Львовыг эзлэх саналыг Оросын эрх баригчдаас хүлээн авч байсан гэж Польшийн Гадаад хэргийн сайд байсан Радослав Сикорский баталж байна. Энэ талаарх дуулиант мэдээллийг америкийн Politico Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр тэмдэглэжээ.

Сикорскийн хэлснээр бол зургаан жилийн өмнө Орос улс Украин руу довтлохдоо Польшийг оролцуулах бодолтой байж. “Тэр /ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин/ Украиныг хуваахдаа биднийг хамтрагч болохыг хүссэн. Ерөнхий сайд Дональд Тускийг Москвад айлчлах үеэр Путин түүнд Украин бол зохиомол улс, харин Львов бол Польшийн хот байх ёстой” гэсэн юм гэж Сикорский хэлсэн байна.

Тэр бас “Путин биднийг маш сайн мэдэж байна даа гэж бид бодсон. Тэр биднийг Балтийн орнуудыг хамгаалж дайн хийхгүй гэдгийг мэдэж байсан. Түүний зөв ч байж болох” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ Сикорский америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрэв Орос украины үндэсний үзэлтнүүдтэй  хийх тэмцлээ үргэлжлүүлбэл, тэр “Украин  бол жинхэнэ үндэстэн юм гэдгийг мэдэж аваад 20 жилийн партизаны дайнтай учирна л даа” гэсэн байна. Түүнийхээр бол Орос улс Украины зүүн өмнөд нутгийг амархан эзэлж болох ч энэ бүс нутагт хяналтаа тогтооход бэрхшээлтэй тулгарах болно гэнэ.
Энэ ярилцлагын тухайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков худал гүтгэлэг гэжээ.
0 Сэтгэгдэл
мэдээ нь биш Путин, ОХУ тэнэг байгаа биз.
Teneg medee bna.
мэдээ нь биш Путин, ОХУ тэнэг байгаа биз.
АААЯЯЯААА МОНГОЛЫГ ХУВААЯ ГЭЖ ХЯТАДУУД САНАЛ ТАВЬСАН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ
оросууд яахав ээ путин үхээд өгөхөөр хачин болноо
Гитлер Сталин шиг юм болох нь шив дээ
Хамгийн их уншсан